ХЗХ-дыг шалгаад дээд тал нь 250 мянгаар торгож байж
Ажлын хэсгийнхэн хоршоодын үйл ажиллагаа ид өрнөж байх үед хууль хэрэгжүүлэх болон хуулийн хэрэгжилтийг хянах байгууллагаас ХЗХ-нд тавьж байсан шаардлагууд, хуулийн дагуу хариуцлага тооцож байсан талаарх мэдээллийг олжээ. Үүгээр бол судалгаанд хамрагдсан 22 хоршооноос хамгийн их торгууль төлсөн нь Очир булган сан, Глоб кредит тус бүр 250 мянган төгрөг, Баян-Өндөр сан 150.000, Монгол газар сан 100.000, Бүтээн байгуулалт хөгжлийн сан 50.000 бусад нь нэг ч удаа хууль зөрчиж байсан нь илрээгүй учир ямар ч торгууль болон бусад арга хэмжээ авахуулж байгаагүй ажээ. Харин 2 тэрбум төгрөгийн хохиролтой Си Эм Си ХЗХ-г хуулийнхан шалгасан боловч зөрчил олж илрүүлээгүй гэсэн мэдээ өгсөн байх юм.
(Yг сонин 13/105)