Ж.Ширак, Н.Саркозид цөмийн зэвсгийн нууц дугаарыг өгөв

Дэлхийн олон орон Францын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд харин тус улсын цагдаагийнханд хүндхэн өдөр болж өнгөрлөө. Францын олон их, дээд сургуулийн оюутнууд түүнийг албан тушаалдаа орох өдрийг эсэргүүцлийн жагсаал цуглаанаар угтана гэж амлаж, Аль-Каида бүлэг Дотоод хэргийн сайд асан, Америкийн талын хүнийг алан хядлагатай тосно гэж байсан боловч ямар ч байсан энэ өдөр нам тайван өнгөрч амар амгалан 12 жил төр барьсан Ж.Ширакийг үдэж, Н.Саркозийг угтан авчээ.

Халаагаа өгч байгаа Ерөнхийлөгч залгамжлагчдаа цөмийн зэвсгийн цүнхний нууц дугаарыг өгснөөр засгийн эрхийг шилжүүлсэнд тооцдог уламжлалтай. Үүнээс хэдхэн мөчийн дараа ноён Жак Ширак Францын энгийн иргэний адил Елисейн ордныг үүрд орхин одсон юм. Ж.Ширак явснаар шинэ Ерөнхийлөгчийн ёслолын арга хэмжээ эхэллээ. Тэрбээр Елисейн талыг машинаар туулж нэр нь үл мэдэгдэх цэрэг, Францыг үндэслэн байгуулсан генерал Шарль де Голлийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Орой нь Никола Саркози аль хэдийнэ Германд Канцлер Ангела Меркельтэй Европын холбооны ирээдүйг хэлэлцэж байв. Дэлхийн олон орон Францын Ерөнхийлөгчийн ёслолын арга хэмжээг шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд харин тус улсын цагдаагийнханд хүндхэн өдөр болж өнгөрлөө. Францын олон их, дээд сургуулийн оюутнууд түүнийг албан тушаалдаа орох өдрийг эсэргүүцлийн жагсаал цуглаанаар угтана гэж амлаж, Аль-Каида бүлэг Дотоод хэргийн сайд асан, Америкийн талын хүнийг алан хядлагатай тосно гэж байсан боловч ямар ч байсан энэ өдөр нам тайван амар амгалан 12 жил төр барьсан Ж.Ширакийг үдэж, Н.Саркозийг угтан авчээ. Дэлхийн түүхэнд 74 настай улстөрч Жак Ширак Францчуудыг II дайнд нацистуудтай нэгдэж байсных нь төлөө уучлал гуйж, Иракийн дайныг эрс эсэргүүцэгчээр нэрээ үлдээж байна. Харин ард түмнийхээ хувьд тийм ч сайн удирдагч байгаагүй гэдгийг хамгийн сүүлд явуулсан санал асуулга тодорхой харууллаа. Францчуудын 54 хувь нь Ширакийн засаглал хамгийн муу үе байсан гэж хариулсан байна. Тэрбээр дөчин жил зүтгэсэн их улстөрөөс бүрмөсөн гарч, хагацъя гэж хэлэхгүй бололтой. Түүний ойрын эх сурвалж Жак Ширакийг Мароккод хэд хоног амарсныхаа дараа өөрийн нэртэй сан байгуулж, дэлхийн цаг агаарын дулаарал, ядуу орнуудад туслах ажил эрхлэнэ гэжээ. Ташрамд дурдахад Ширак хэвлэл мэдээллийнхэнд хамгийн элэгтэй нэгэн байсан юм. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа ямар ч сонин, хэвлэлийн сэтгүүлчийг шүүхэд өгч, гомдоллож байгаагүй билээ. Түүнийг хүүхэмсэг гэдгийг нь бичиж байхад хүртэл. Харин шинэ Ерөнхийлөгч халаагаа өгч байгаа Жакт тийм ч таатай сэтгэгдэл төрүүлээгүй юм. Тэрбээр Бээжинд айлчлахдаа Ширакийн ухаангүй дуртай сүмогийн спортыг хачин өмсгөлтэй тарган хоёр нөхрийн тулаан гэж хэлсэн нь ажиглагчдын анхаарлаас ангид байсангүй. Никола Саркозигийн гол амлалт Лионель Жоспены засгийн газраас гаргасан долоо хоногийн ажлын 35 цагийн хязгаарлалтыг өөрчлөх хууль гаргах. Илүү олон цаг ажиллах боломжоор хангах. Энэхүү амлалтаараа тэрбээр сонгогчдын олон саналыг авч чадсан юм. Мөн татварыг дөрвөн хувь бууруулах төсвийн 45 хувийн зардлыг эзэгнэдэг төрийн албанд цомхотгол хийх. Ажиглагчид Никола Саркози Францын улстөрийг дэлхийн түвшинд гаргана гэдэгт найдаж байна. Юуны өмнө АНУ-тай холбоотон болж гар гараасаа барилцан алхах нь олон улсын түвшинд тус улсын нэр хүндийг өргөнө хэмээн барууны хэвлэлүүд бичиж эхэлжээ. Тэрбээр ямар ч байсан Францын хувьд хоёрдугаар өндөр албан тушаал болох Дотоод хэргийн сайдын алба хашиж байсан туршлагатай нэгэн. Одоо түүнд хөгшин Европын хөгшин орныг шинэчилж, өөрчлөх л үлдлээ.

Д.Баясгалан

2007.05.18 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button