Зуучлах товчоо компанийн нэрийг барьжээ
Гэтэл Гадаадад ажиллах хүч илгээх төв нь иргэдийг Солонгос гаргана гэж Зуучлах товчоо компанийн нэрийг барьж байгаа гэнэ. Харин Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Солонгос улсын хөдөлмөрийн яам хоорондын 2006 оны долдугаар сарын 28-ны өдөр байгуулсан меморандумын дагуу тус улс руу ажиллах хүч гаргах онцгой эрхийг зөвхөн Зуучлах товчоо компани эзэмшдэг байна. Гадаадад ажиллах хүч илгээх төв-ийн ажиллах эрхийг шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн аж. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм.
Д.Цэрэн
2007.05.18 Өнөөдрийн монгол