Зөвхөн Хонгорт ч бус Дарханы иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ

Бид өчигдөр оройн 19 цагийн орчимд ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа М.Нямсүрэнтэй холбоо барихад,

-Цианит натрид хордсон 200 гаруй хүн байгаа бөгөөд хүмүүсийн биеийн арьсан дээр маш их тууралт гарч, загатнах, идээ бээр гоожих шинж тэмдэг илэрч байна. Одоогоор арав гаруй хүний бие хүндэвтэр байгаа тул тусгайлсан эмчилгээ хийж байгаа. Эдгээр 200 гаруй хүний ихэнхэд нь цагаан мөгөөрсөн хоолойн гэмтэлтэй гэсэн онош гарсан. Одоогоор хоёр сая төгрөгийн эмчилгээ хийгээд байна. Зөвхөн Хонгор суманд ч биш Дархан-Уулд ч хордсон хүмүүс байж магадгүй тул тус аймгийн төвийнхнийг шинжилгээнд хамруулж эхэллээ гэлээ.

Н.Үнэнбат

2007.05.18 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button