Алдсан өмдөө 65 сая доллараар үнэлжээ
Учир нь нэг үйлчлүүлэгч тэднийхээс мөнгө нэхэмжилж шүүхэд ханджээ. Нэхэх нэхэхдээ 65 сая доллар нэхсэн байна. Юунаас болов гэтэл, янзлуулах гэж өгсөн өмдийг нь алдчихсан учраас тэр гэнэ. Мөнгө нэхсэн хүн мэдрэл муутай ч хүн биш, хотын захиргааны хэргийн шүүхэд шүүгч хийдэг, өөрөөр хэлбэл хууль сайн мэддэг хүн аж. Энэ хачин явдал 2005 оны хавар эхэлжээ. Custom Cleaners хими цэвэрлэгээний газрын байнгын үйлчлүүлэгч Рой Пирсон багадсан костюмны өмдөө дээгүүр нь өргөсгүүлэхээр тэднийд өгчээ. Нэхэмжлэлдээ түүний өөрийнх нь бичсэнээр бол, 2005 оны 5 дугаар сарын 5-нд 10 доллар 50 центийн үнэтэй улаан судалтай саарал өмдөө янзлуулахаар өгөхөд өдөртөө багтаагаад янзлаад өгнө гэсэн. Орой нь бэлэн болоогүй тул маргааш өглөө нь очиход өмд алдчихсан байсан аж. Ингээд шинэ албаныхаа эхний өдөр ажил дээрээ биед таарсан өмд өмсөх боломжгүй болсон нь түүнд оюуны дарамт, сэтгэл санааны асар их хохирол
учруулсан гэнэ. Хими цэвэрлэгээний эзэн буруугаа хүлээж Пирсонд хохирлыг нь барагдуулъя гэж. Эхлээд 3000, дараа нь 4600, сүүлдээ бүр 12000 доллар өгье гэжээ. Гэвч цаадах нь халгаасангүй, уртаашаа 65 сая 462 мянга 500 доллар нэхэж шүүхэд ханджээ. Ингэхдээ хими цэвэрлэгээний газрын үүдэнд хадаатай Сэтгэл ханамжийн баталгаа, Өдөрт нь багтааж үйлчилнэ гэсэн бичгийг үндэс болгосон байна. Эдгээр амлалтыг биелүүлээгүй тохиолдол болгоныг 1500 доллар гэж тооцоод түүнийгээ, эдгээр бичиг цэвэрлэгээний газрын үүдэнд байсан 120 хоногоор үржүүлжээ. Мөн эзэн, эзний эхнэр, хүүхэд гуравтай гурвуулантай нь заргалдаж байгаа учраас гарсан тоогоо дахиад гурваар үржүүлэв. Дээр нь сэтгэл санааны хохирлын төлбөр гэж 500 мянга, мөн шүүхэд гаргасан зардал хэмээн 542.5 мянгыг нэмэв. Ирэх 10 жилд амралтын өдрөөр машин хөлслөх үнэ гэж 15 мянгыг бас нэмжээ. Одоо Чангийн үйлчилгээнд найдалтгүй болсон учраас долоо хоногт нэг удаа хувцсаа ондоо цэвэрлэгээний газар аваачиж өгөхийн тулд ингэж гэнэ. 65 саяын зарга Вашингтоны хуулийнхны анхаарлыг ихээхэн татаж боловсрол мэдээлэл бай,гаа бөгөөд зарим нь сонинд ярилцлага өгөхдөө Энэ Лирсон чинь тоглож байгаа байлгүй дээ гэжээ. Харин Ч.ангийнх гэдэг айл тоглоомтой манатай байна. Инээдтэй юм энд ерөөсөө алга. Ёстой л нэт үзээгүй юмаа үзэх нь шиг ба*йна. Энэ балай хэрэг ингэж сунжирна гэж үнэхээр бодсонгүй. Ерөөсөө энд ингэж баймааргүй байна. Ганц хүсэх юм, Солонгостоо л буцаж харих юмсан гэж Чанг авгай телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ. Харин нөхөр нь Хэдэн цаасаа энэ хэдэн өмгөөлөгчдөд тав арваар нь өгсөөр байгаад манайх гэдэг айл модоо барих нь. Түүнээс гадна сэтгэл санаа байнгын дарамтад хэцүүдлээ. Би 14 жил хими цэвэрлэгээ эрхэллээ. Хүний юмыг алдаж асгачих юм байж л байдаг, Тэглээ гээд таарсан мөнгийг нь өгөөд инээгээд л салдаг байсан гэжээ. Америкийн олон нийт энэ явдалд нэлээд анхааралтай хандаж байна. Тухайлбал, Америкийн иргэний эрхийн шинэчлэлийн төлөө нийгэмлэг Вашингтоны захиргаанд хандаж Пирсон гэдэг хүн шүүгчийн ажилд ааш зангийнхаа хувьд тэнцэх үү, үгүй юу гэдгийг сайтар нягтална уу хэмээн хүсчээ. Ямар ч байсан хоёр тал тохиролцож чадахгүй хэвээрээ, шүүх хурал нэг сарын дараа болох гэж байна. Пирсон өөрийнхөө зөв гэдгийг нотлохын тулд шүүх хурал дээр 63 хүнийг гэрчээр байлцуулна гэж байгаа аж. Америкийн хуулийн системийн онцлогоос болоод иймэрхүү хачин явдал байсгээд л гарч байдаг. Тэдгээрийн заримаас дурьдъя. 81 настай Стелла Либек гэдэг эмгэн түргэн хоолны Макдональдс компанитай хийсэн зарга иймэрхүү хэргүүдээс хамгийн дуулиантайд тооцогдож байв. Тэрбээр хэтэрхий халуун кофе өгсөн хэмээн Макдональдс-ыг шүүхэд өгөхдөө 2.7 сая доллар нэхэмжилсэн юм. Уул нь кофе халуун нь халуун байж. Либек тэр халуун кофег нь уух гэж тэвдэж байгаад өвөр дээрээ асгаж, гуяа түлсэн ажээ. Хохирол барагдуулах нь аргагүй боловч 2.7 сая кэдэг арай дэндэж байна хэмээн Америкийн олон нийт үзэж байв. Шүүх түүний нэхэмжилсэн мөнгийг бууруулж Макдональдс-аас 480 мянган доллар гаргуулахаар шийдвэрлэсэн юм. 2002 онд Теннэси мужийн Кэролайн Уэллс гэдэг эмэгтэй зул сарын баярын хямдралаар их дэлгүүрт юм авч явахдаа нэгэн эмэгтэйтэй баавгайн баримал булаацалдаж зодолджээ. Ингээд зодооноос болж биедээ гэмтэл авсан явдалд дэлгүүр буруутай хэмээн 600 мянган доллар нэхэмжилсэн байна. Мөн түүний нөхөр шүүхэд хандаж, болсон явдлаас үүдэн санхүүгийн хохирол амслаа, яагаад гэвэл эхнэр нь ажил хийж мөнгө олж чадахаа байсан, үүнээс болж өөрөө өмнө нь эдэлж хэрэглэж байсан зүйлээ хэрэглзж чадахгүйд хүрлээ гэжээ. Бас эхнэртэйгээ үүлэн борооны ажил хийж болохгүй болсноо дурьдсан байна. Теннэсийн шүүх зодоонд дэлгүүр буруугүй гэсэн шийдвэр гаргасан юм. 2002 онд Монтана мужийн кэгэн иргэн хэвлэл мэдээллийн Үiacom компаниас 10 сая доллар нэхэмжлэв. Америкчуудын үзэх дуртай Jackass уул нь илжиг гэсэн үг, шилжсэн утгаарал эргүү мал гэсэн утгатай гэдэг телевизийн шоу нь түүний нэрийг зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаагаас гацна нэр төрийг нь доромжилж байна гэж үзсэн учраас ингэжээ. Мань эрийн нэрийг үнэхээр Jack Ass гэдэг байж. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байдаг. 1996 онд Иллинойс мужийн Бенни Карсон гэдэг хүн нэгэн стриптиз клубээс 100 мянган доллар нэхэмжлэв. Клубт сууж байхад стриптиз үзүүлж байсан хүүхэн асар том хөхөөрөө хүзүүг нь дэлдсэнээс болж гэмтэл учирсан, мөн тэр том хөхөөрөө нүүрийг нь үрсэнд доромжлуулсан мэт санагдаж, сэтгэлийн хүнд дарамтад орсон гэж мөнгө нэхэх болсон шалтгаанаа тайлбарлажээ. Ийм нэхэмжлэл гаргасныг нь хүмүүс мэдээд Карсоныг хааяагүй элэг доог болгох болсон бөгөөд өмгөөлөгч нь түүнд үйлчлэхээс татгалзжээ. Дахиад өмгөөлөгч хөлслөх мөнгөгүй гэдгээ Карсон хүлээсэн байна. Гурван жилийн дараа тэрбээр толгой руугаа буудаж амиа егүүтгэсэн юм. 1997 онд Баруун Виржинийн хүнсний барааны дэлгүүрийн ажилчин эмэгтэй лаазтай жимс өргөж яваад нуруундаа юм оруулчихжээ. Ингээд биед аюултай гэдгийг мэдсээр байж хүнд юм өргүүлсэн хэмээн дэлгүүрийн эздийг шүүхэд өгсөн байна. Мужийн шүүх түүний нэхсэн 2.7 сая долларын тал хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн юм.
Тэргүүн