Хаш чулуугаар хийсэн гавал Монголоос олдсон нь эдүгээ Канад улсад байна

1927 оны намар Английн судлаач А.Митчелл-Хэжес гэдэг хүн Төв Америкийн одоогийн Белиз улсын нутаг Лубаантун хэмээх газар явж байгаад туйлын хачирхалтай нэг зүйлийг олжээ. Тэр нь цэвэр болроор үйлдсэн хүний гавал байв. Эмэгтэй хүний гавлыг яг хэмжээгээр нь дуурайлган хийсэн энэ зүйл хүний гараар бүтсэн гэдэг нь огт итгэмээргүй байлаа. Туйлын цэвэрхэн өнгөлсөн энэ гавлын эрүү нь их биетэйгээ холбогддог хэсэг хүртэл яг хүнийх шиг байв. Олсон цагаас нь хойш энэ гайхамшигтай олдворыг олон эрдэмтэн судалсан юм. Гэвч хэн, яаж хийсэн бэ гэдэгт одоо хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна. Орчин үеийн ямар ч өндөр технологиор ийм зүйлийг бүтээх аргагүй юм гэдэгт харин бүгд санал нэгджээ. Хамгийн ултай шинжилгээг 1970-аад онд алдарт Хьюлетт-Паккард компани хийсэн юм. Хамгийн сүүлийн үөийн тоног төхөөрөмж бүхий тусгай лабораторид хийсэн энэ шинжилгээний дүнд уг гавлыг Америк тивийн энэ хэсэгт соёл иргэншил үүсэхээс нэлээд өмнө хийсэн гэж үзжээ. Гэтэл ийм өндөр чанартай уулын болор тэнд огт тохиолддоггүй байна. Хамгийн гайхмаар нь 5 кг гаруй жинтэй энэ гавлыг нэг бүтэн болроор хийсэн байв. Энэ талаар Хьюлетт-Паккард-ын мэргэжилтэн Л.Баррэ ярьсан нь Гавлыг бүхэл болроор хийсэн байна. Гэтэл эрүү нь яг хүнийх шиг хөдөлдөг эд шүү дээ. Өөрөөр хэлбэл эрүүг нь тусад нь хийгээд гавалд залгачихаагүй, нэг доор хийсэн гэсэн үг. Уулын болор бол асар хатуу эд. Ийм хатуу зүйлээр юм хийлээ гэхэд алмазаас өөр юм дийлэхгүй. Хамгийн гайхмаар нь ийм болор талст бүтэцтэй, дотоод даралттай эд учраас хурц үзүүртэй юмаар хөндлөө л бол бутарчих ёстой. Гэтэл хөндөхөөр барахгүй ийм нарийн юм хийчихсэн байгаа нь туйлын хачирхалтай. Физикийн хууль гэж бий, гэтэл энэ юманд тэр хууль үйлчлээгүй байна гэжээ. Ямар нэг зүйлээр зүлгэсэн байлаа гэхэд энэ гавал дээр түүнийх нь ул мөр, ганц зураас боловч байсангүй. Хамгийн нарийн микроскопоор үзээд ч олдоогүй гэнэ. Бүр байлаа гээд элсээр өнгөлж хийе гэхэд 300 жил тасралтгүй зүлгэж байж л ийм юм гаргаж авна гэж Хьюлетт-Паккард-ынхан тооцжээ. Болор гавлыг ихээхэн нухацтай судалсан Фрэнк Жозеф гэдэг хүн уг гавлыг ямар нэг тодорхой хүний толтойг харж дуурайж хийсэн ба.йж магадгүй гэж үзжээ. Тэгуэд гавлаар нь хүний нүүр царайг тодорхойлон гаргадаг Нью-Йоркийн цагдаагийн лаборатори нэг талаас, нөгөө талаас далдыг хардаг гоц чадвартай хэдэн хүн гавлыг хоёр тал болж тус тусдаа судалсан байна. Гэтэл хоорондоо огт холбоогүй ажилласан хоёр талын дүгнэлт яг адилхан, залуухан эмэгтэй хүний гавлыг дуурайлгаж хийсэн байна гэ.ж гарчээ. Тэрхүү эмэгтэйг 4иймэрхүү л хүн байсан байх ёстой хэмээн таамаг зураг гаргасан нь ч хоорондоо тун төстэй байсан гэнэ. Митчелл-Хэжесийн хэмээн нэршсэн энэ гавал ганцаараа бус. Болор болон бусад чулуулгаар хийсэн 20 шахам гавал дэлхийн хэд хэдэн орноос олдоод буй. Бидний хувьд хамгийн анхаарал татмаар зүйл бол, тэдгээр гавлын нэг манай Монголоос олджээ. Эрт цагийн гайхамшигт соёлыг бүтээгч майя нарыг эдгээр гавлын гарал, үүх түүхтэй холбон таамагладаг. Гавлын учир начрыг тайлж өгүүлсэн домог майя нарт байсан гэх бөгөөд түүгээр бол нийтдээ 13 гавал энд тэнд буй, бүгдийг цуглуулж чадвал санаснаа бүтээж чадах их хүчийг олно гэдэг гэнэ. Мексик, Бразили, Америк, Франц, Орос болоод манай Монголоос олдсон гавлууд одоо энд тэндэхийн музей, мөн хувийн цуглуулгад бий. Канадад амьдардаг Жоки ван Дийтэн гэдэг холланд эмэгтэйд хамгийн олон буюу 9 гавал бий бөгөөд тэдний дунд манай монгол гавал байдаг. Цул хашаар хийсэн энэ гавлыг 1865 онд Баруун Өмнөд Монголоос Хятадын археологич Ен Фо Ү гэдэг хүн олж авсан гэдэг. Улмаар 1930 онд Данийн шашин номлооч Уткилен Ү археологичийн үр ач нараас худалдаж авчээ. Харин 1992 онд Уткилений хүүхдүүд монгол гавлыг ван Дийтэнд өгсөн ажээ. Ван Дийтэн цуглуулсан гавлаа ер бусын увьдастай гэж итгэдэг. Тархины хавдартай байсан нь гавлаар илсэний хүчээр шимэгдэж үгүй болсон гэнэ. Гавлуудынхаа далдын увидасыг хүртэхийн тулд урдаа өрж тавьж байгаад бясалгал хийдэг тэр нь ч үр дүнгээ өгдөг, наад зах нь л сэтгэл санаа асар ихээр тайвширч, ухаан бодол хачин сайхан цэлмэнэг гэнэ. Дийтэний өөрийн боловсруулсан аргаар гавалтай харьцахад өвчин эдгээдэг ч гэдэг. Түүнийг нь ч эрдэмтэд, учир мэдэх хүмүүс гэрчилдэг аж. Ерөөс гавлууд ямарваа нэг тайлахад бэрх нууцыг агуулж хүмүүст тэр нь янз бүрээр мэдэгдэж байсан жишээ олон. Наад зах нь л болор гавлыг олсон А.Митчелл-Хэжесийн охин Анна нэг шөнө хажуудаа тавиад унттал шөнөжин индиан хүн зүүдэлжээ. Маргааш нь гавлаа хол тавиад унттал тэгсэнгүй. Эргээд дахин гавал өвөртлөөд унттал хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан индианчууд, тэдний амьдрал зүүдэнд нь яг л кино шиг үнэн бодитой үзэгдэж байсан гэдэг. Монгол гавлын эзэн Дийтэн 9 гавлаа авч өдгөө дэлхийг тойрон, өөрийн нээсэн эмчилгээний практикаа сурталчилдаг байна, Харин монгол гавлын үүх түүх, учир начрын талаар дээр өгүүлснээс илүү тодорхой зүйл өнөө хэр үгүй. Энэ гавал анх олсон хятад эзнээсээ л Shui Ting Er гэдэг нэртэй явсаар ирсэн бөгөөд энд яаж ч үзсэн тэнгэр хэмээх монгол үг байгаа нь учиртай байж мэдэх юм. Говийн ноён хутагт Д.Данзанравжаа хүний гавлыг аяга, эрхи гэх мэт болгож их хэрэглэдэг байсан бөгөөд уг хаш гавлын олдсон цаг хугацаа нь хутагтын амьдарч байсан үетэй таарч байгаа нь сонин юм. Тэглээ гээд Дийтэнд байгаа гавлыг хутагттай шууд холбон үзэхгүй нь мэдээж хэдий ч, тэрхүү гавлыг хэн чухам яах гэж, бас яаж хийсэн, мөн ертөнцийн нөгөө өнцгөөс гарч ирсэн туйлын учир битүүлэг болор болон бусад гавалтай сайхь олдвор хамаа хэлхээ буй эсэх гэх мэт сэтгэл хөдөлгөм үй түмэн асуулт бидний өмнө тавигдаж буй нь хэцүү бөгөөд эдгээр асуултын хариуг хэзээ ч мэдэж чадахгүй нь лав гэж бодоход бүүр ч хэцүү санагдана.

Тэргүүн сонин Б.Миранда

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button