НYБ-ийн азийн сангаас Хүний наймаатай тэмцэж байна

Тэгвэл монголын хотын төвөөс алдслагдаж, мэдээлэл бага хүрдэгтэй холбоотойгоор МОХ-той хамтран Хүн худалдааалах гэмт хэрэгтэй тэмуэх, урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй оюутан залуусыг энэ ажилд уриаллаа. Энэ арга хэмжээгээр оролцохыг хүссэн оюутан залуусыг гэр хорооллын иргэдэд, оюутан залууст мэдээлэл түгээлгэх хэлбэрээр ажиллуудах аж.

ХХГХ гэдэг нь бэлгийн болон эдийн засгийн хувьд мөлжих зорилгоор хүнийг хууль бусаар худалдахыг хэлдаг аж.

Жилд ойролцоогоор 600,000-800,000 эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхдүүд гадаадад худалдагддаг бөгөөд эдгээрийн 80 хувь нь охид, эмэгтэйчүүд, 50 хувь нь хүүхдүүд байдаг байна. Жил болгон зуу зуун мянган хүн Азид худалдагддагаас ихэнх нь хүчээр биеэ үнэлж байгаа охид, эмэгтэйчүүд байдаг байна.

Монголын охид, бүсгүйчүүд ч бас өндөр цалин, гадаадад сурах боломж амласан хуурамч зард итгэн, хүчээр биеэ үнэлэн хохирогч болох эрсдэлд байна. Охид, бүсгүйчүүдийг хүчирхийлүүлэн, бие болон сэтгэлийн зовлон амсч байхад, гэмт хэрэгтнүүд үүнээс ашиг хонжоо олж байдаг.

Өнөөдөр ХХГХ нь эрчимтэй тархаж байгаа бөгөөд мансууруулах бодис болон галт зэвсэг хууль бусаар наймаалах үйл ажиллагааны дараа орох хамгийн ашигтай наймаа болжээ. Гэмт этгээдүүд хүн наймаалснаар жилд ойролцоогоор 9,5 тэрбум ам.долларыг хүн худалдаалж олдог байна.

Энэ талаарх НYБ-ийн суурин төлөөлөгч, ноён Уильям С.Инфантегийн ярианд анхааралаа хандуулна уу

үideo1

Хохирогч нь нийгмийн бүх давхаргын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Хохирогчид нь хуурамч амлалтанд залилуулан, бусдын хяналтанд орж эсвэл хүчинд автсан байдаг.

Хохирогчид нь ихэвчлэн санхуүгийн илүү боломж хайсан, гадаадад сурах, ажиллах сонирхолтой залуус байдаг. Гэмт этгээдүүд нь тэдний итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг нь ашиглан тэднийг худалддаг ажээ.

Хохирогчдын дийлэнхи нь хүчээр бэлгийн харьцаанд орж, удаан хугацааны турш бэлгийн мөлжлөгт өртөн, эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон хүмүүс олон байдаг.

Хохирогч нь зөвхөн эмэгтэйчүүд байдаггүй. Эрчүүдийг ч мөн хүнд хөдөлмөр эрхлүүлэх, албадан ажиллуулах, мөлжих зорилгоор худалдаалдаг.

Хүн худалдаалагч нар зуучлагч нараар дамжуулан хохирогч нарыг олдог.

Зуучлагч нар ихэнхдээ хохирогчийн найз нөхөд, хамаатан садан, найз залуу бүр зарим тохиолдолд эцэг эх гэх мэт итгэлт хүмүүс байдаг. Зуучлагч гэхээр заавал таньж мэдэхгүй хүмүүс, эрүүгийн гэмт хэрэгтнүүд байх албагүй бөгөөд харин таны итгэж болох хүмүүс ч байж болно. Зарим нь бүр эмэгтэйчүүд байдаг.

Эдгээр зуучлагч нар сайн ажил, гадаадад суралцуулна, төлбөр гэж санаа зовох зүйлгүй гэх мэт сайхан зүйлс амлана. Үүний тулд тэд хүүхэд асрагч, загвар өмсөгч, зөөгч, бүжигчин, массажист зэрэг ажил амласан хуурамч зар, зуучлалын байгууллагын нэрийг ашигладаг. Их дээд сургуулиудын төгсөгчдөд зориулсан ажил олгогчдын яармагаар хүртэл олж авдаг.

Зуучлагч нар санхүүгийн туслалцаа болон гадаадад явахад зуучилж туслахыг санал болгож магадгүй.

Хохирогчид нь хэзээ ч бодож, төсөөлж байгаагүй аймшигтай нөхцөлд ордог бөгөөд хүчирхийлэл, сүрдүүлгийн дор өөрийн бүх эрх мэдлээ алдан, хүсээгүй ажлаа албан хүчээр хийдэг. Хүн худалдаалагчид нь хохирогчдыг эрхшээлдээ оруулахын тулд гэр бүлийхнийг нь заналхийлдэг. Хохирогчдийг эх орноос нь авч явахдаа үзүүлсэн санхүүгийн дэмжилгээ (зардал, паспорт, буудал, хоол г.м) эргэн төлөх зохиомол өренд унадаг бөгөөд тэр өр нь хүүгийн хүүнд бодогдон өсдөг ба амьжиргааны зардал ч түүн дээр нь нэмэгддэг байна.

Аврагдсан эсвэл оргосон хохирогчид эх орондоо эргэж ирж чадсан ч амьдралаа дахин эхлэх нь маш хэцүү байдаг ба өөрсдийгөө буруутган, бусдын нүдэнд өртөхгүйг хичээн, сэтгэл санаа болон эрүүл мэндийн тусламж ч авч чаддаггүй аж. Харамсалтай гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүс нь түүнийг ойлгодоггүйгээс сэтгэл санааны дарамт нь улам гүнзгийрдэг гэсэн.

Хүний наймааг орчин үеийн боолчлол гэж хэлж болох бөгөөд хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчиж буй аймшигт хэрэг юм.

ХХГХ нь газар аван хүрээгээ тэлж байгаа бөгөөд жирийн иргэд биеээ үнэлэгчидийг худалдан авч байгаа нь гэмт этгээдүүдийн бизнесийг өргөжүүлхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өнөөгийн залуучууд гэр бүлдээ мөнгө олж туслах , эсвэл сургалтынхаа төлбөрийг төлөх зайлшгүй шаардлага бий болсноос эрсдлийг улам бүр нэмэгдүүлж байна. Энә асуудал хэнд ч тохиолдож болох учраас гадаадад ажиллах, суралцах талаар бодож байгаа хүн бүхэн өөрийгөө эрсдэлтэй хэмээн бодож бүх зүйлд маш хянамгай хандаж, өөрийгөө болон бусдыг хамгаалах нь нэн чухал ажээ.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button