Аминд хүрэх, удамд нөлөөлөх аюултай хүнсийг хилээр оруулахаа хориглож болдоггүй юм уу?
Охидод цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, ходоодыг нь угаасан боловч амийг нь аварч чадаагүй ажээ. Задлан шинжилгээгээр охидын үхлийн шалтгаан нь манайхны өргөн хэрэглэдэг хятадын 150 төгрөгийн үнэтэй улаан цаастай бэлэн гоймонгийн хордлого гэж гарчээ. Тэдний гэдэс өвдөж, өтөөр бөөлжиж байсан бөгөөд ходоодыг нь угааж байхад ч амьд цагаан өтнүүд хамар, амаар нь гарч байсан гэнэ. Бид энэ мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүргэхээр нэлээд олон газартай холбогдсон боловч хэрэгтэй мэдээллээ авч чадаагүй юм. Гэхдээ 150 төгрөгийн үнэтэй энэ бэлэн гоймонг гахайнд зориулж хийсэн учраас хүн хүнсэнд хэрэглэж болохгүй, удаан хэрэглэвэл эмэгтэй хүн үргүй болж, хүүхдийн өсөлтөнд нөлөөлж байна гэх мэтчилэн олон анхааруулга гарч байсан ч гадуур худалдаалагдсаар, хүмүүс ялангуяа хүүхдүүд худалдан авч идсээр байна. Мөн зөвхөн урд хөршөөс төдийгүй хойд ах нараас ч хортой хоол хүнс орж ирсээр байна. Бусад улс орнууд сэжиглээд авахгүй байгаа Украйны хүнсний бүтээгдэхүүнийг Монголд маш ихээр, хямдаар оруулж ирэн зарж байгааг анхаарч, хяналт тавьж байгаа газар алга. Энэ хүнсний бүтээгдэхүүн нь маш их цацраг идэвхт бодистой учраас хорт хавдар үүсэх, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх зэрэг олон хор уршигтай юм байна. Амьдрал ядуугаас болж худалдан авсаар байгаа эдгээр хортой хямд хоол хүнсийг хилээр оруулахдаа шинжилж, шалгадаг л байлтай. Бид Хилийн мэргэжлийн хяналтын газраас энэ талаар тодруулах гэсэн боловч өөр хоорондоо шидэлсээр мэдэх хүн олдоогүй юм. Улс үндэстний аюулгүй байдал хилээр орж ирж буй хоол хүнстэй салшгүй холбоотой учраас ядаж цацраг хордлогынх нь түвшин ямар хэмжээнд байгааг тогтоож, хүнсэнд хэрэглэж болох үгүйг нийтэд зарладаг болохсон.
Хүмүүсийн амьдрал