Ахмад банкир Д.Моломжамц Москва дахь олон улсын банкны орлогч захирлаар ажилладаг
Тэрээр нас сүүдэр 60 дөхөж байгаа ч олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг банкируудын нэгд тооцогдож улоынхаа нэрийг өндөрт өргөж яваа нэгэн. Тэрээр 90 онд Ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн нийгэмд шилжиж байх үеийн монголын мөнгөний бодлогыг тодорхойлж байсныг бид мэднэ. Өнөөдрийн өидөрлөгөөс харж байхад 90-93 онд олон улсын буцалтгүй тусламжаар олгосон зээлийн ихээхэн хэсгийн баримт нотолгоогүй, гэрээ хэлэлцээргүй олгосон алдааг түүнтэй холбодог хүмүүс ч мэр сэр таардаг юм билээ. Харин одоо энэ нээлттэй эдийн засгийн бодлогын эхэн үеийн түүх болон үлджээ. Дашрамд дуулгахад, Д.Моломжамц гуайн хүү М.Өлзийбат өдгөө Монгол банкны харьяа Санхүүгийн зохицуулах хороонд газрын даргаар ажиллаж байгаа аж. Түүнийг салбарынхан нь аавынхаа шийрийг хатаасан сайн мэргэжилтэн болон боловсрсоч яваа залуу банкир хэмээн үнэлдэг юм билээ.
Хүмүүсийн амьдрал