Л.Ундралбат Пара олимпийн эрх авсан тамирчдадаа хувиасаа бэлэг барьжээ

Одоогоор жилийн дараа болох Бээжингийн олимпод оролцох хамгийн олон эрхийг нээж чадсан нь буудлагынхан тэр дундаа Л.Ундралбат дасгалжуулагчийн гарын шавь нар байгаа. Тиймээс спортынхон Л.Ундралбат дасгалжуулагч олимпийн эрхээр баян хүн гэх болжээ. Тэмцээнд явах зардал, тамирчдынхаа бэлтгэл сургуулилтын зардлыг гуйлгын хэлбэрээр залгуулдаг учраас амжилт гаргах боломж муу байна хэмээн гомдоллож, гар хумхин суудаггүй түүний занг тэд хүндэлдэг ч бас учиртай. Тэрээр улсын шигшээ багийн дасгалжуулагчийн зэрэгцээ Пара буудлагын холбооны тэргүүний үүргийг гүйцэтгэдэг. Пара буудлагын тамирчин Я.Насанбат Солонгосын Чонжу хотод болсон нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, мөн Ц.Лхамсүрэн Азийн наадмын хийн гар бууны төрөл оролцож 356 оноогоор 5-р финалд шалгарч тус тус олимпийн эрх авсан. Үүний дээр улсын шигшээ багийн тамирчид Ц.Мөнхзул , О.Гүндэгмаа, З.Батхуяг нарыг нэмбэл Л.Ундралбат дасгалжуулагчийн хичээл зүтгэлийн үр шимээр монгол улс ирэх олимпод анх удаа буудлагын төрөлд тавуулаа хүч сорих боллоо. Гэсэн ч улсаас шигээ багийн бэлтгэл сургуулилтад зориулдаг хэдэн бор төгрөг нэг зоосоор ч нэмэгдээгүй гэнэ. Хөх хотын орчин үеийн тохилог тирт тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэх, дутуу хөтүүг нь нөхөх үүрэгтэй дасгалжуулагч нь олимпийн эрх авч амжилт гаргасан парагийн хоёр тамирчиндаа олимпийн аваргуудын өмсгөл гутал бэлэглэж, удахгүй бас буу авч өгөхөөр амласан байна. Уг нь бол олимпийн эрх аваад ирсэн тамирчны гарт атгуулах буу, хөлд өмсгөх гутал зэргийг улс нь даадаг баймаар.

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button