Бурханч лам Л.Пүрэвбат 3 давхар хосгүй суварга босгожээ

Одоогоор гол суваргыг бүрэн цогцлоосны дээр давхар бүрийн доторхи учир утгыг илтгэх бурхадыг бүтээх, бусад төрлийн засал чимэглэлийг хийж байгаа юм байна. Суваргын доод давхарт сүсэгтэн олны эргэл мөргөлд зориулсан өвөрмөц танхим, дунд давхарт суваргын гол утга учрыг агуулсан бурхад, харин дээд давхарт суваргыг бүтээж буй нандин ариун чанарын зүйлсийг залах юм байна. Хэдийгээр бүтээн байгуулалтын ажил дуусаагүй боловч зах зухаас нь үзэж харсан шашны томоохон зүтгэлтнүүд төгс бүтээл төрөх нь хэмээн бурханч ламын ур чадвар, мэдлэг оюуныг бахдаж сууна. Бурханч лам өдөр бүр арван ажил зэрэг урагшилж бүтэж байхаар тооцож, ном судар бүтээх, орчуулга хийх, суварга бүтээх, сүм дуганыг сэргээн засварлах, бурхан бүтээхэд өдөр бүрийг зориулж, амин хувиасаа ганц агшин хормыг хүртэл харамлаж хэвшсэн хүн. Түүний бага насыг мэдэх зарим хүмүүс хориод насыг хүртлээ тэр бусдын адил жирийн хүн байсан харин хориод наснаас өнгөрөөд бурханы амьд элч болж хувирсан юм хэмээдэг юм билээ.

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button