Алтайн Оргил хамтлаг анхны тоглолтоо нутагтаа хийнэ
Уг арга хэмжээнд үндэсний хөгжмийн Алтайн Оргил хамтлаг болон Моngol Мiх progect-ийн шилдэг DJ уран бүтээлчид нарын хамтарсан бүтээлүүд тоглогдох бөгөөд үндэсний хөгжмийг електрон хөгжимтэй хоршуулсан амьд хөгжмийн тоглолт болж байгаараа онцлог юмаа.
Шоу тоглолтыг М-Саlаху студи болон Strings клуб-ээс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь Ардын урлагийг Дэлхийн улс орнуудад сурталчлах зорилго, үйл ажиллагааны эхний алхмыг бий болгож байгаа юм. Мөн орчин үеийн Монголын залуучуудын урлаг соёл болоод үндэс угсаагаа хүндлэн дээдлэх үзэд бодлыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд ч тодорхой хувь нэмэрээ оруулах юм. Алтайн Оргил хамтлаг, Моngol Мiх progect-ийн хамт олон М-Саlаху студи энэ удаагийн тоглолтын гол зочид байх аж. Алтайн Оргил хамтлаг нь 1993 онд ардынхаа язгуур соёл урлаг уртын дуу морин хуур, хөөмий, уран нугаралт, ардын бүжгийг гадаадын орнуудад Монгол улсаа таниулан сурталчлах зорилготой байгуулагдаж байж. Тэр цагаас хойш гадны иргэдэд Монгол үндэстэний урлаг соёлыг сурталчилан таниулсаар өнөөдрийг хүрээд байгаа бөгөөд анх удаагаа эх нутагтаа уран бүтээлээ толилуулж байгаа юм.
Алтайн Оргил хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Зоргиогоос хамтлагийн талаар болон энэ удаагийн тоглолтын талаар тодоруулсан юм.үideo1Алтайн Оргил хамтлаг байгуулагдсан цагаасаа баруун Европын бүхий л хотуудаар аялан тоглолт хийж, анхны хуурцагаа Германы Майнц хотод бичүүлж байжээ. 1997 Алтайн Оргил хамтлагийн гоцлол хөөмийч ах дүү Б. Давааням, Баярсайхан, Б. Зоригоо Э.Булган нар залгамжлан чадварлаг мэргэжлийн залуу уран бүтээлчдээр хамтлагаа бүрдүүлж 1998 онд анхны цомог Автай сайн хан нэртэйгээр Щвейцарт хэвлүүлсэн байна. Тус хамтлагийн гоцлол морин хуурч, хөөмийч Б. Зоригоо нь ардынхаа урлагийг орчин үеийн хөгжмийн шинэ урсгалуудтай хослуулж Транс-Торгууд сэвгэр, Далай ламын магтаал зэрэг өвөрмөц аялгууг тоглож өөрийн бие даасан Цастны Мэргэд цомогоо гаргахаар бэлтгэж байгаа аж.
Одоогоос долоон жилийн өмнө тус хамтлаг уран бүтээлдээ шинэлэг өөрчлөлт хийж, дэлхийн улс орны үндэсний дуу хөгжим аялгууг, өөрийн орны язгуур урлаг, бөөгийн болон эртний хзв шинжийг орчин үеийи болон сонгодог Морин хийл хөгжим зэргээр шинэ шинэ урсгалтай өвөрмөц зохицуулан тоглож Ээвэн голын урегал нэртэй цомгоо 2005 онд гаргасан байна. Эдгээр нь манай урын санд Чингис хааны магтаал, Ээвэн гол, Хөх Толбо зэрэг уран бүтээлүүдэд тусгагдсан байна.
Т.Од /olloo mn/