Монголын ууган нийгэмлэг МОКС 60 нас хүрлээ

Анх 1947-1955 онд МОКС, 1955-1992 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг, 1992 оноос Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй тус нийгэмлэг Монгол-Зөвлөлт, Монгол-Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Монгол улсын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Зөвлөлтийн Улс түмний найрамдлын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон-гоор тус тус шагнагджээ.

Тус нийгэмлэг ойдоо зориулан Монголын олон нийтийн дунд зарласан Монгол-Зөвлөлт, Монгол-Оросын жирийн хүмүүсийн чин сэтгэлийн нөхөрлөлийн сэдвээр дурсамж, дурдатгал, нийтлэл бичих уралдаан зарлан дүгнэжээ. Энэ уралдааны зорилго нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр шим, ач холбогдлыг өсвөр, залуу үеийнхэнд сурталчлан таниулахад чиглэгдсэн байна.

Энэ уралдаанд 8 настай балчраас 80 настай ахмад буурлууд хүртэл идэвхтэй оролцож, сэтгүүл, зохиолч Л. Сэлэнгэмөрөн Жинхэнэ найрамдлыг орчуулдаггүй юм нийтлэлээр 1-р байрт, Эрдэнэт хотын Орхон цогцолбор сургуулийн багш Л. Уранчимэг, өндәр настан В. Равдансамбуу нар удаах байруудыг эзлэж диплом, мөнгөн шагналаар шагнагдсан байна. Уралдаанд оролцеон оюутан сурагчдын дотроос Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн 9 б ангийн сурагч Б. Болор-Эрдэнэ ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14-р сургуулийн 6 в ангийн сурагч Б. Анар нар шалгарч шагнал хүртлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины зарласан Орос хэлний жил-ийн хүрээнд явагдсан Орос хэл-миний анд нөхөр сэдэвт уралдаанд 50 гаруй хүн оролцеоноос Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 11-р ангийн сурагч Б. Одгэрэл түрүүлж В. Путины тэтгэлгээр ОХУ-д дээд сургуульд суралцах эрхийн бичгээр шагнагдсан байна.

Сэтгэлд дотно орос дуу сэдэвт орос дуу дуулаачдын уралдаанд 6 аймаг, хотоос 70 гаруй дуулаач оролцсоны дотор ЕБС-ийн 16-н сургууль, их дээд зургаан сургуулийн оюутан сурагчид, мөн зарим урлагийн байгууллагууд хамрагдсан байна.

Уран сайханчдаас 17-р сургуулийн 11-р ангийн сурагч Амина 1-р байр, Орхон аймгийн багш Т. Хонгорзул 2-р байр, Радуга дунд сургуулийн 6-р ангийн сурагч С. Очмандах 3-р байрыг тус тус эзэлжээ. Мэргэжлийн дуучдаас ДБЭТ-ын дуучин Ц. Баттөр 1-р байр, Орхон аймгийн Горняк соёлын ордны дуучин Ариун-Эрдэнэ 2-р байр, СУИС-ийн 4-р курсийн оюутан Н. Ариунчимэг 3-р байр эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнагдлаа. 1-р байранд шалгарсан дуучид ОХУ-ын Халимаг улсад зохиогдох Найрамдал, соёлын өдрүүдэд оролцох эрхийн бичгээр шагнагдсан байна. Тус уралдаанд Баатар хот Москвагийн нэрэмжит ЕБ-ын 33-р сургуулийн 100 хүүхдийн Эгшиглэн хор, Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 60 хүүхдийн хор, Галакси дунд сургуулийн 20 хүүхдийн хор, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх 14-р сургуулийн Родничок хамтлаг маш амжилттай оролцож шагналт байранд шалгарчээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх 14-р сургуулийн М. Маргад-Эрдэнэ, А. Анар, Ц. Эрхэмбаяр, Ө. Насанбаяр нарын бяцхан сурагчид дуулах авъяасаараа тодорч олны анхаарлыг татаж байлаа.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button