Дэлхийн дүрвэгсдийн давалгаа нүүрлэнэ

Байгалийн нөөц баялгаар ховор улс орнуудад дүрвэгсдийн асуудал шинэ сөргөлдөөнийг үүсгэх магадлалтай гэж уг байгууллага үзэж байна. Энэ байгууллагын шинэчилсэн илтгэлд ядуу орнуудын дүрвэгсдийн хямралыг авч үзсэнгүй. Христийнхний дэмжлэг гэх долоо хоногийн ажил эхлэж буйтай холбогдуулан энэ буяны байгууллага илтгэлээ гаргасан байна. Хөгжиж буй орнуудын ард түмэнд учирсан өнөөгийн хамгийн том занал бол аргагүйн эрхэнд дүрвэж буй асуудал юм.
Олон тооны Дарфур (Суданы муж) гарч ирэх ертөнцийн аймшигтай зураглал улам тодорч байна гэж илтгэлийн гол зохиогч Жон Дэвидсон онцлов. Бид Европ болон бусад хөгжилтэй оронд очихоор тэмүүлж буй хүмүүсийн тухай их сонсч байиа. Гэхдээ жинхэнэ хямрал нь Европын эргээс хол өрнөж байна хэмээн тэрээр санууллаа. Тус байгууллагын мэдээлснээр дүрвэгсдийн ихэнх нь өөрийн нутагт үлдэн олон улсын хууль хяналтаас гадуур эрх мэдэлгүй байгаа аж. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ асуудалд хүчтэй, зоримгоор хандах цаг болоод бәйна хэмээн туе байгууллага уриалж байна.
(Ардын эрх 99/631)