Улс төрийн эзэгтэй нар засгийн эрхийн төлөө
Израилийн Ерөнхийлөгчийн суудлын төлөө парламентын гишүүн эмэгтэй Колет Авиталь лхагва гаригаас албан ёсоор өрсөлдөж эхлэе!. Төрийн тэргүүний сонгуульд өөрийн талын Сеголен Руаялийг өрсөлдүүлсэн Францын социалистуудын замаар ийнхүү Лвода намын социалис-тууд орлоо. Атлантын далайн нөгөө эрэгт Нью-Йорк мужийм сенатор Хиллари Клин¬тон Цагаан ордон хүрэх замаа итгэл-тэйгээр засч байна. Түүний сүүлчийн амжилт нь Конгрессын чиглэлийн байнгын хороо нь АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах байгууламжийг Польшид барихад зориулсан хөрөнгө оруулалтад хориг тавьсан явдал болов.
Израилийн Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд болон өндөр тушаалтнууд сексийн дуулианд орооцоцдсон нь еврейн улсын улс төрийн уламжлалыг ихээхэн донсолгов. Кнессетийн (парламент) спикер эмэгтэй Далия Цмк Төрийн тэргүүний үүргийг давхар гүйцэтгэв. Гадаад хэргийн сайд Ципи Ливи, Дээд шүүхийн дарга Дорит Бейниш нарын эмэгтэйчүүд байгаагаас гадна одоо Ерөнхийлөгчийн суудлын төлөө Португалид Элчин сайдаар ажиллаж байсан ясны дипломат Колет Авиталь өрсөлдөж эхлэв. Тэрээр олон жилийн турш Нью-Йорк, Бостон хотод Изриалийн консулын гаэар ажиллаж армид алба хааж, кнессетийн комиссыг толгойлж байжээ.
Зуүний үзэлтэй тэрээр нэгэн үе парламентын бедуины лоббийг толголж байв. Хатагт сэй Авиталь нөхөргүй. Тэрээр сэтгүүлчдэд ярихдаа Улс төр миний амьдралд ихээхэн байр суурь эзэлж, хувийн амьдралд хүндрэл учруулж байна гэж нөхөрт гараагүй шалтгаанаа тайлбарлажээ. Тэрээр эрчүүдээс илүүтэй урлаг, хөгжим, шинэ жүжиг, театрт анхаарлаа хандуулдаг аж.
Ялалт байгуулахаар бүрэн шийдсэн хатагтаи Авиталь өрсөлдөөн түүний ялагдлаар төгссөн ч улс төрийн идэвхтэй амьдралаа орхихгүй гэлээ. Сексийн дуулиан, хүчингийн хэрэгт холбогдсон Моше Кацаваг огцорсоны дараа кнессетийн спикер Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг нэн даруй зарлах нь гол асуудал болоод байна. Израильд Төрийн тэргүүнийг парламентаас сонгодог. Нэг сарын дотор энэ товыг зарлах ёстой гэж хатагтаи Авиталь үзэж байна. Хэн тоглоомын тойрог дотор үлдэн, хэн нь хасагдах вэ гэдэг сонин хэмээн тэр хэлэв. Одоогоор Авиталиас гадна Ликуд намын Реувен Ривлин Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх болоод байгаа юм. Мөн улс төрийн хүнд жингийнхэнд багтах Шимон Перес, нөлөө бүхий хамба Исраэль Лау нарыг нэрээ дэвшүулнэ гэж хүлээж байна. Эмэгтэй өрсөлдөгч нар бол айх зүйлгүй гэж Авиталь ярив. Францын Сеголен Руаяль ч бас ингэж хэлж байв. Руаяль Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөөнд коммунистуудын төлөөлөгч Мари-Жорж Бюффе, ногоонтны нэр дэвшигч Доменик Вуане, зүүний радикалын Лют Увриер Арлет Лагийе нарын эмэгтэйчүүдийг ардаа орхисон билээ. Гэвч эдгээр эмэгтэйчүүд энэ сарын 21-нд эхлэх Францын парламентын сонгуульд өрсөлдөх юм.
Саяхан Америкийн Тайм сэтгүүлийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад Ерөнхийлөгч Буш, Путин нар багтаагүй бол тэнд Хиллари Клинтон, Кондолиза Райс, Ципи Ливни нарын улстөрч эмэгтэйчүүд оржээ.
Экс Ерөнхийлөгч Билл Клинтоны гэр-гийн чансаа өсч буйд эргэлзэх зүйлгүй. Гэхдээ одоо түүнд улс төрийн ялалт чухал байгаа. Ирак дахь америкийн цэргийн тоог нэмэгдүүлэх асуудалд Клинтоны ардчилагчид саад хийж чадаагүй бол өнгөрсөн долоо хоногт тэд анхны ялалт байгуулж хийн пуужин довтолгооноос эсэргүүцэх байгууламжийн зардлыг хоёр дахин бууруулж чадсанаар Пентагон хэдэн арван пуужингаа Польшид байрлуулах боломжгүй болов. Билл Клинтоныг Ерөнхийлөгч байсан үед Хиллари Цагаан ордонд сууж байсан эзэгтэй нараас хамгийн нөлөө бүхийд нь тооцогдож байв. Өөртөө итгэлтэй энэ нягт нямбай эмэгтэй хамгийн хүчирхэг орны удирдагчдын багт орохоор зүтгэж байна. Сеголен Руаяльтай харьцуулахад аз гийсэн хувь тавилан түүнийг хүлээж байгаа ч юм билүү хэн мэдлээ.
(Ардын эрх 99/631)