Ногоон бүс төсөл хэрэгжиж эхэллээ
2006-2007 онуудад сангийн ерөнхий ивээн тэтгэгч Япон улсын Иточу корпораци болон Голомт банк зэрэг газруудтай хамтран хот хөдөөд өргөн цар хүрээтэй, олон мянган хүмүүсийг хамруулсан нийгмийн шинжтэй 20 гаруй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг амжилттай санхүүжүүлэн хэрэгжүүлж 8 аймагийн 60 000 гаруй хүүхлүүдэд туслалцаа үзүүлэн ажиллаа.
Тус сан нь энэ удаа нийслэлийн ногоон бүсийг сэргээх, өргөжүүлэх, агаарын бохирдлыг арилгах, хотын орчинг цэвэр байлгах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор 2007-2010 онд Улаанбаатар хотод мод тарих, ургуулах Ногоон бүс төслийг хэрэгжүүлэхэээр болов.
Төслийг гүйцэтгэх бүрэлдэхүүнд ХААИС-ийн эрдэмтэдийн баг МУ-ын гавьяат агрономич, шинжлэх ухааны доктор, профессор Б.Дорж, доктор, профессор Ж.. Чулуунбаатар, эдийн засагч, агрономич Н.Гончоо нар багтаж байгаа бөгөөд тус сангаас оюутны сургалтын тэтгэлэгт хамрагдсан 10 их, дээд сургуулийн 30 оюутнууд ууд хамтран ажиллах юм.
Энэхүү ажлын хүрээнд эхний ээлжинд Зайсангийн ам-нд 300м.кв суулгац үржүүлэх талбай байгуулан 2 000ш улиасны суулгацыг суулгах ажлыг 2007 оны 5 дугаар сар 19 ны өдрөөс эхлүүлэхээр болсон байна. Цаашид манай орны эрс тэс цаг уурт зохицсон хайлаас, улиас, монос, шинэс зэрэг суулгац бэлтгэж нийслэлийн ногоон бүсийн аль шаардлагатай газарт нийлүүлэхээр төлөвлөн, суулгац үржүүлэх газраа өргөтгөн Био комбинат-ийн орчимд байгуулан ажиллахаар төлөвлөж байна. Мөн Ирээдүйн түлхүүр сангаас ОХУ-ын Москва, Улаан- Үд, Эрхүү, БНХАУ-ын Харбин хотуудаас төрөл бүрийн модны суулгац авч ирж үржүүлэх ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
/Оллоо.МН/