Уурхайчид Засгийн газраас эерэг хариу горьдож

Засгийн газар нэг килограмм нүүрсний үнийг долоон төгрөгөөр тогтоосноос болоод өнөөдөр уурхайчид ядуу зүдүү амьдарч байгаа гэнэ. Тиймээс Монголын нүүрсний уурхайчид Засгийн газар, Түлш эрчим хүчний яаманд шаардлага хүргүүлжээ. Нүүрсний үнийг долоон төгрөгт барьж байгаагаас болж нүүрсний уурхайчид маш бага цалин авдаг аж. Тиймээс дээрх шаардлагад нүүрсний үнийг чөлөөлөхийг шаардсан байна. Хэрэв энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцэл өрнүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарангаас тодрууллаа.
-Уурхайчдын шаардлагын хариуд Засгийн газар ямар тайлбар ирүүлсэн бэ?
-Бид шаардлагадаа тодорхой хугацаа заасан. Тэгэхээр Засгийн газар хариу хэлэх хугацаа хараахан болоогүй байна.
-Тэмцэнэ гэж ярьж байсан юу болсон бэ?
-Засгийн газраас ямар хариу ирэхээс шgлтгаална.
-Засгийн газраас ямар хариу өгөх бол?
-Уг нь уурхайчдын амьдрал, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг бодвол нүүрсний үнийг чөлөөлөх ёстой юм л даа. Нүүрсний үнийг чөлөөлснөөр улс оронд олон эерэг тусгал үзүүлэх болно. Хэрэв Засгийн газар нүүрсний үнийг чөлөөлөхгүй энэ хэвээр үлдээвэл бид жинхэнэ тэмцлээ эхлүүлнэ
(Ардын эрх 99/631)
Ж.ЭРХЭС