Москвад ЭШ-ний бага хурал болов
Монгол Улсад хэрэгжүүлж болох шинэлэг санаа сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 5 дугаар сарын 16-нд Элчин сайдын яаманд зохион байгуулжээ.
Тус бага хуралд оюутан, аспирантууд Монгол улсаа хөгжүүлэх талаар өөрийн орны онцлог, гадаад орнуудын жишээнд тулгуурлан хэрэгжүүлж болох өөрийн санаа бодлыг тусгасан илтгэл боловсруулж танилцуулсан байна.
Илтгэлүүдийн сэдвийн агуулга, ач холбогдлоор нь нэгдүгээр байрт Москвагийн улс түмний найрамдлын их сургуулийн Анагаахын Их сургуулийн оюутан Б.Саруул, 2 дугаар байрт Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн оюутан Л.Цэдэвсүрэн нарыг шалгаруулж, шагнал гардууллаа гэж ГХЯ-аас манайд мэдээллээ.
/Оллоо.МН/