Асгатын хувьцаа эзэмшигчид ирэх долоо хоногт дахин хуралдана
Энэ хурал нэлээд халуухан, багагүй маргаантай болсон юм. Уг хурлаар лиценз болоод төр уг ордын хэдэн хувийг эзэмших талаар хэлэлцэхгүй гэсэн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын шийдвэр хувьцаа эзэмшигчдэд таалагдсангүй. Хуралд хувьцаа эзэмшигчдийн 95 хувь
нь ирж оролцсон байна. Төрийн өмчийн хорооны төлөөлөгч нартай хувьцаа эзэмшигчид ойлголцож чадалгуй хурал нэлээд сунжирч эцэст нь анхны хөрөнгөө тогтоосны дараа дахин хуралдахаар болсон байна. Зарим хүний ярьж буйгаар бол Төрийн өмчийи хороо ирэх долоо хоногт Асгат-ын хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлахаар болсон гэнэ.
(Ардын эрх 99/631)
ж.гэгээ