Урьдчилгаа өгч чадахгүй бол мөрөөдөлтэйгээ үлд

Орон сууцны санхүүжилтийн корпораци 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаан-баатар, Капитрон зэрэг арилжааны банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Өерөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрт хамрагдах иргэдэд урт хугацааны зээл олгох эрхийг дээрх хоёр банк албан ёсоор авсан гэсэн үг. Бага дунд орлоготой иргэдийн дунд энэ хөтөлбөрийг тойрсон зсуудал хамгийм сонирхолтой сэдэв. Тиймээстэдгээр банкнаас авлаа гэхэд ямар шаардлага тавих, хэзээнээс олгох, хэдийн хэрийн хүүтэй байх талаар олон хүн сонирхож буй нь лавтай. Урт хугацааны зээлээр орон сууцтай болох хүн заавал нэг газар алба хашдаг байх албагүй гэнэ. Хамгийн гол нь зээл олгох банкуудад хадгаламж нээлгэж, нэрийн даустай байх явдал бололтой. Дээрх гэрээг үзэглэсэн албаны хүмүүсийн хэлснээр бол 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд урт хугацааны зээлээр орон сууцтай болохыг хүссэн хэн бүхэн банкинд нэрийн дансгүй бол зээлд хамрагдана гэж мөрөөдөлтгүй нь ээ. Учир нь банкин дахь нэрийн дансаар чинь дамжих орлого зарлагыг тооцоолж байж зээл олгох эсэхийг шийдэх гэнэ шүү. Нэг үгээр хэлбэл, нэрийн данс чинь зээлээ эргүүлээд төлж чадна гэсэн баталгаа болж өгөх юм байна. Тэгэхгүйгээр Орлого ихтэй ч зарлага нь түүнээс их бол зээл төлж чадна гэхэд хүнд шүү дээ хэмээн санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Жаргалсайхан ярина лээ. Орон сууцны санхүүжилтийн корпораци болон банкны удирдлагуудын яриаг сонсоход нэрийн данс руу орж ирэх мөнгө, зарлагаас чинь бага байвал зээл олгохгүй нь бололтой дог. Тэгэхээр урт хугацааны зээлээр орон сууцтай болохыг хүсч байгаа бол банкинд байгаа мөнгөнөөсөө зарлагадаад хэрэггүй. Тэрчлэн авах байрныхаа мөнгөн дүнгийн 10-30 хувийг урьдчилгаа болгон тушаах гэнэ. Хэрэв урьдчилгаа мөнгө тушааж чадахгүй бол 40 мянган айлын орон сууц хөтөлбөр-ийн хүрээнд орон сууцтай болно гэсэн бодлоо толгойноосоо авч хаяхаас өөр аргагүй нь. Урьдчилгаагүйгээр урт хугацааны зээл олгох боломжгүй гэдгийг Ж.Жаргалсайхан захирал дуулгасан. Урьдчилгаа бол зээлээ эргүүлэн төлөх хариуцлага, хүлээсэн үүргийнх нь баталгаа болох юм байна.

Харин урьдчилгаа мөнгө тушаагаагүй хүн зээлээ төлж чадахгүй байх магадлал өндөртэй гэнэ. 10 хувийн урьдчилгаа тушаасан тохиолдолд дунджаар сард 178 мянган төгрөг төлөх гэнэ. Тэгвэл 20 хувийн урьдчилгаа өгсөн бол cap бүр 158 мянган төгрөг, 30 хувийн урьдчилгаа өгвөл сард 138 мянган төгрөг тушаах бололтой. Гэхдээ энэ бол урьдчилсантооцоо. Банкны хүүгжилийн 12 хувиар бодож байгаа бөгөөд энэ нь ч бас эцсийн хувилбар биш гэсэн шүү. 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаас олгох урт хугацааны зээлийн жилийн хүүг 12 хувь гэж яг таг тооцож, тохиролцоод албан ёсоор баталгаажуулаагүй юм билээ. Одоогийн байдлаар бол 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд босох нэг өрөө байрны үнэ Ю сая төгрөг, хоёр өрөө байрны үнэ 15 сая төгрөг байхаар тооцож байгаа аж. Арилжааны банкууд болон Орон сууцны санхүүжилтын корпораци хоёр адилхан шаардлага, шалгуур тавих бөгөөд түүнд нь тэнцсэн хүмүүст л орон сууцны зээл олгоно гэсэн. Өргөдөл өгсөн хүмүүсийг бүтэн жил шахамын хугацаанд шалгуур, шаардлагад нь тэнцэж буй эсэх талаар сайтар судлах гэнэ лээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн материалаа бүрдүүлээд өгч байвап илүүдэхгүй байх. Арилжааны банкуудаас олгож байгаа зээл жинхэнэ эздэдээ буюу бага дунд орлоготой иргэд, төрийн албан хаагч, залуу гэр бүлд хүрч байгаа эсэх талаар Орон сууцны санхүүжилтын корпораци хяналт тавих юм байна. Орон сууцны санхүүжилтын корпораци 2007онд Засгийн газрын бондын хөрөнгийн санхүүжилтээс 8.4 тэрбум төгрөгийн барилга угсралт, шугам сүлжээ зураг төслийн ажил хийх гэнэ.

(Ардын эрх 99/631)

Ж.НЯМ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button