Мон-Ит Кашемир дахин давж заалдлаа

Говь компанипн хувьчлалын талаарх маргаан шүүхээс шүүх дамжин үргэлжилсээр. Өнгөрсөн оны сүүлчээр Говь компанийг хувьчилсан боловч харамсалтай нь энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Говь-ийн хувьчлалыг маргаантай зохион байгуулсан гэсэн хүртэл гомдлоо Мон-Ит Кашемир консерциум нь Нийслэлийн захиргааны шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан. Уг шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг эсэргүүцэж, тус консерциум Улсын дээд шүүхэд хандсан боловч мөн л нэхэмжлэлийг хэрэгсээгүй. Тиймээс Мон-Ит Кашемир өчигдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд давж заалдах өргөдлөө өгчээ. Тэд Хяналтын шатны шүүхэд өргөдөл гаргах шалтгаанаа анхан болон дараагийн шатны шүүх манай нэхэмжлэхийг сайтар хянаагүй хэмээн тайлбарлаж буй аж. Хуулийн дагуу тус шүүх сарын хугацаанд нэхэмжлэгчийн өргөдөлтэй танилцаж, хэргийг хянах аж. Тэгэхээр Говь-ийг мөддөө хувьчилж чадахгүй нь хэмээн Төрийн өмчипн хорооныхон санаа зовинож буй гэнэ. Харин Мон-Ит Кашемир Төрийн өмчийн хороотой эцсийг нь хүртэл заргалдахаар шийдсэн бололтой.

Энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа.

Мон-Ит Кашемир консерциумын өмгөөлөгч Н.Ганзориг

-Танайх Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд давж заалдсаи гэл үү?

-Тэгсэн. Өчигдөр туе шүүхэд өргөдлөө өгсөн.

-Ямар үндэслэлээр давж заалдаж байгаа юм бэ?

-Улсын дээд шүүх манай нэхэмжлэгчийг гадаадад эмчилгээ хийлгүүлж байх хооронд асуудлыг шийдвэрлэсэн. Тиймээс бид нэхэмжлэгчийг биеэр байлгах ёстой гэсэн үүднээс давж заалдаж байгаа юм. Хоёрдугаарт хэрэглэх естой хуулийг хэрэглээгүй. Гуравдугаарт хуулийг буруу тайлбарласан. Ийм л гурван шалтгаанаар Мон-Ит Кашемир консерциум нь дараагиин шатны шүүхэд хандсан болно.

Төрийн өмчийн хорооны Удирдлага хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддорж

-Говь-ийн хувьчлалтай хол-боотой асуудал юу болж байна вэ?

– Мон-Ит Кашемир консерциум өчигдөр Улсын дээд шүүхийн Хянәлтын шатны шүүхэд давж заалдсан гэж сонсогдсон шуу. Тэгэхээр зарга үргэлжилж байгаа бололтой. Говь-ийн хувьчлал дәхиад л хойшлох нь.

-Япончууд мөнгөө Төрийн өмчийн хорооны дансанд шилжүүлээгүй байгаа гэсэн?

-Япончууд мөнгөө шилжүүлээгүй байгаа. Тэгэх нь зүйн хэрэг байх л даа. Товь-ийн хувьчлалтай холбоотой маргаан дуусаагүй байна. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс ямар ч шийдвэр гарах юм билээ.

(Ардын эрх 99/631)

Ж.СҮРЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button