Хүүхдийн төлөө Олон улсын байгууллагатай гэрээ байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенци, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенци болон үндэсний хууль, эрх зүйн баримт, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг эрмэлзэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлийнхэнд зориулан нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламжийн төслүүдийг хэрэгжүулэхдээ яс үндэс, улс төр, шашин шүтлэг, овог омгоор нь үл ялгаварлан, ямар нэгэн ашиг сонирхлыг агуулалгүйгээр тусламж, дэмжлэг үзүүлэхэд энэ гэрээний ач холбогдол орыиж байгаа юм. Гэрээнд Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Б.Тогтохням, Италийн АИФО байгууллагын ерөнхийлөгч Франческо нар гарын үсэг зурсаныг баталгаажууллаа.

(Ардын эрх 99/631)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button