Харанга-ынханд хамтлагийнхаа гишүүнтэй уулзах боломж олдсонгүй

Тэд сүүлийн үед сонин хэвлэлээр хар тамхины хэрэг холбогдоод байгаа дуучдыг бусад уран бүтээлчид нь зөвтгөж байна гэсэн утгатай мэдээлэл гарч, ард түмэнд буруу ойлголт өгч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Бид өмгөөлж, хамгаалахдаа гол нь биш. Энэ хэрэгт холбогдоод байгаа тухайлбал, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэи гэсэн хүсэлтэй байгаа. Хамтарч 20 жил уран бүтээл туурвисан анд нөхдийн хувьд одоо болтол түүнтэй уулзах боломж байхгүй, нөгөө талаар эруүл мэндийн байдалд нь санаа тавьж, батлан даалтад гаргая гэсэн хүлээн зөвшөөрөхгүй байгаад бид харамсаж байна гэсэн тайлбарыг Харанга хамтлагийнхан энэ үеэр сэтгүүлчдэд хэлсэн. Мөн Пентатоник академи энэ жилийн Пентатоник наадмыг хар тамхины эерэг уриан дор зохион байгуулахаар болсноо энэ үеэр зарлалаа.

(Ардын эрх 99/631)

Б.ЭНХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button