Топ моделиуд тайзнаа нэгэн зэрэг
Алма-Аты хотын Театр урлагийн академииг зураач-модельер мэргэжлээр төгссөн тус салоны захирал Б.Лхамцэрэнгийн хийх энэ удаагийн шоу тун өвөрмөц болох аж. Учир нь түүний хийх орчин үеийн атлаа үндэснии хэлбэртэй хувцасны шоунд нь ирж оролцох ам өчгийг нь тэр дээрх топ моделиудаас авч чаджээ. Бидний үндэснии хувцас болох дээл маань торго дурднаар хийж, зөвхөн хонхны баяр, наадам, цагаан сарын баяраар өмедөг эд биш, харин ямар ч материалаар хийж, хэзээ ч өмеч болох эрхэмеэг хувцас гэдгийг үзүүлэх нь уг шоуны зорилго гэнэ. Мөн топ моделиудаас гадна бас нэгэн сюрприз бэлдсэн байгаа гэсэн . Драмын театрын жүжигчин хүүхнүүдийг загварын тайзнаа мөн гаргаж загвар үзүүлж алхуулах бололтой. Харин уг шоун дээрээ үзүүлсэн хувцаснууд болон монгол үндэснии ээмэг, зүүлт, бүс зэрэг гоёл чимэглэлийн худалдааг зохион байгуулахаар болжээ. Шоу энә сарын 29-нд SKY худалдааны төвийн хажууд орших Метрололис клубт болно.
(Ардын эрх 99/630)
с.цолмон