Жүдочид азийн давжээнээс эхний медалиудаа зүүлээ
Манай улсын хувьд Азийн дэвжээнд эрэгтэй, эмэгтэй бүтән багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцеон бөгөөд тэмцээний эхний өдрийн байдлаар манай тамирчид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон гавьяат тамирчин Х.Батхишиг Азийн аваргын дэвжээнээс хүрэл медаль хүртсэн бол гавьяат тамирчин Д.Цэрэнханд /+78 кг/, спортын мастер П.Лхамдэгд /-78 кг/ нар жиндээ мөнгөн медаль хүртсэн байна. Харин эрэгтэйчүүдээс эхний өдрийн тэмцээнд -100 кг-д өрсөлдөж буй Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, олон улсын хэмжээний мастер Д.Нямхүүгийн оронд буюу 81 кг-ын жинд зодоглосон спортын мастер Э.Энхбат шагналт байрт шалгарчээ.
(Ардын эрх 99/631)
Б.БАДМАА