11 сая доллараар үг хэлжээ
Эдгээрээс нь үзвэл Бүгд найрамдах намын өмнөөс АНУ-ын ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөөр бэлдэж байгаа Нью-Йорк хотын мэр асан Рудольф Жулиани нь өнгөрсөн жил 16 сая долларын орлого олсноос 11 саяыг нь олон нийтийн өмнө үг хэлж олсон тухай LA Times мэдээлж байна. Түүний өрсөлдөгч Ардчилсан намын Жон Эдвардс нь өнгөрсөн жил долоон саяыг олсон бол сенатор Барак Обама нь насанд хүрэгчдэд зориулсан хоёр, хүүхдэд зориулсан нэг номын бичсэний хүчинд сая орчин доллар олжээ.
Харин сенатч Хиллари Клинтон, Жон Маккейн болон Митт Ромни гэсэн нэр дэвшигчид нь заагдсан хугацаанд орлогынхоо мэдүүлгийг бөглөж амжаагүй тул АНУ-ын сонгуулийн комисс нь мэдүүлгээ өгөх хугацааг ахин 45 хоногоор сунгажээ.