Хамгийн олон банк дээрэмдүүлсэн жил

Уг мэдээнээс үзвэл өнгөрсөн жил АНУ-ын түүхэнд хамгийн олон банк гэмт халдлагад өртөж, гэмт хэрэгтнүүд хамгийн өндөр ашигтай ажилласан юм байна.
2006 онд АНУ-д 7272 банк гэмт халдлагад өртөж /2005 онд 6957/ гэмт хэрэгтнүүд 70 сая долларыг бэлнээр, чекээр, хувьцаа хэлбэрээр хулгайлжээ.
Улмаар мягмар гарагийн өглөөний 9-11 цаг, лхагва гарагийн 11-13 цаг, баасан гарагийн 15-18 цагуудад хамгийн олон гэмт халдлага хийгдэж байжээ.
ХБМТ-ы мэдээлснээр гол төлөв банкны жижиг салбарууд дээрмийн халдлагад өртөж байсан бөгөөд 1855 тохиолдолд нь дээрэмчид галт зэвсэг, 4000-д нь хүйтэн зэвсэг, эсвэл тэсрэх бодис ашиглаж байжээ.
7272 тохиолдлын уршгаар 329 гэмтэснээс 13 нь алагджээ.