Аль Пачино, Роберт де Ниро хоёр алуурчныг барина
Энэ хоёр өмнө нь Загалмайлсан эцэг, Тулаан гэсэн хоёр кинонд хамтран тоглож байсан.
Энэ удаад Righteous Kill нэртэй кинонд зартай цуврал алуурчныг барихаар хөөцөлдөх цагдаагийн ажилтнуудын дүрд тоглох юм байна. Киноны найруулагчаар нь Жон Авнет ажиллахаар болжээ.
Хамтдаа кинонд тоглох саналыг алдартнууд өөрсдөө гаргасан гэж продюсер Рэндалл Эммет онцолсон байна. Кино нь ойролцоогоор 60 сая долларын төсөвтэй байх гэнэ.