Ирээдүй буюу хонгилын үзээрдэх гэрэл!

• Дайн дахиж түүхэнд орохгүй болно Эцсийн бүлэгт энхийг сахиулах үр нөлөөтэй механизм бий болсноор дайн түүхийн хог дээр хаягдана. Иймэрхүү үр дагавар олон хүний бодож байгаа шиг оргүй хийсвэр зүйл биш байж болох талтай. Орчин цагийн харилцаа холбоо, тээвэр дэлхийн хүмүүсийг өөр хоорондоо цаг алдалгүй харилцдаг болгосон. Улс орнууд алхам алхмаар янз бүрийн үндэстэн дамнасан институцуудаар холбогдсоор байна. Яваандаа ийм институцууд дайны аюулыг холдуулж чадахуйц хүчирхэг болно.

• Бараг үнэгүй эрчим хүч Эрдэмтэд маш хямд өртөгтэй, байгальд хор хөнөөл багатай эрчим хүч үйлдвэрлэх аргыг эрж хайж байна. Ер бусын их эрчим гаргаж болохыг устөрөгчийн бөмбөгөөр нотлон харуулсан боловч эрчмийн энэ эх үүсвэрийг цахилгаан болгож хэрэглэх тал дээр судлаачид өдий болтол амжилт олоогүй л байна. Эрчмийн бусад эх сурвалжид нарны эрчим, салхины эрчим, далайн татлага түрлэгийн эрчмийг оруулдаг. Үнэхээрийн хямд эрчим хүчтэй болчихвол хүмүүсийн бүхий л үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрийн эрчим хүч шаардагддаг учраас амьдралын түвшин асар их дээшилнэ.

• Аз жаргалын шахмал эм бүтээгдэнэ Архи, марихуан, кокайн зэрэг зүйлс хүмүүст түр зуурын сайхан байдал буюу баяр баясгаланг мэдрүүлэх үйлчилгээтэй байдаг. Эрдэмтэд тааламжтай байдал болон бусад мэдрэмжүүдийн нейрохимийн учир шалтгааныг хурдтай нээн илрүүлж байгаа бөгөөд тэдгээрийг хянаж жолоодох арга замыг ч олцгоож байна. Сэтгэлээр унаж гутарсан хүмүүс түүнээсээ гарах гэж хар тамхи хэрэглэдэг боловч хүмүүс жинхэнэ аз жаргал, баяр хөөрийг хүсдэг. Эрдэмтэд тархин дахь тааламжтай байдлын төвүүд-ийн тухай, тэдгээр нь химийн бодист ямар хариу үзүүлдэг талаар нэлээд зүйл олж нээж байна. Хүмүүсийг уйтгартай боловч зайлшгүй шаардлагатай ажил хийхэд нь сэтгэл хангалуун, хөөрч догдолсон мэдрэмжтэй болгох хоргүй бэлдмэл ойрхон байна.

• Үхэлтэй хөөрөн догдолж уулздаг болно Үхлийг туйлын их өвдөлт биш юм гэхэд ямар нэг аймшигтай зүйл гэж бүгд л бодоцгоодог. Гэвч заавал ийм байх албагүй. Хэрэв эм бэлдмэлүүд жинхэнэ баяр баясгаланг бий болгож чадахуйц болчихвол эдгэршгүй өвчиндөө шаналж байгаа хүмүүс баяр хөөрлийн эм-ийг өгдөг буяны эмнэлгүүд рүү очдог болно. Гэхдээ ийм эм үхэх болоогүй хүмүүсийн хувьд дэндүү эрсдэлтэй. Тэгэхээр буяны эмнэлгүүд нь үхлийг хүний амьдралын хамгийн таатай туршлага буюу сайхан амьдарсны эцсийн шагнал болгож хувиргадаг болно.

• Сансарт хүн байнга суурьшдаг болно Саран дээр, Ангараг дээр, эсвэл огторгуйн хаа нэгтээ хот суурин байгуулах нь хүн төрөлхтний шинэ орчин дахь эрэл хайгуул, суурьшил, адал явдлын нэгэн шинэ эринг эхлүүлнэ. Хүн орчлонгоор аялж, суурьших боломж нээгдэж буй тул залуус тэлж буй зах хязгаар тийш гайхалтай шинэ боломжуудыг эрж хайх болно. Хэт олон хүнтэй улс орнууд илүүдэл хүмүүсээ аваачих газартай болох ба ингэснээр ядуурлыг бууруулахад саад болж буй хүн амын бөөгнөрөл болон бусад олон бэрхшээлийг багасгана. Эх дэлхийн байгалийн баялагт үзүүлэх оршин суугчдынх нь дарамт багасна.

• Хүний оюуны чадварыг нэмэгдүүлэх эмүүд Эмч нар зарим хүүхдийг оюуны саатлаас сэргийлэх, насанд хүрэгсдийг хөгшрөлтөөс шалтгаалсан тархины доройтлоос гаргахын тулд эм тариа ашигладаг болоод удаж байна. Эрдэмтэд эм тариа, хоол хүнсээр оюун ухааныг нэмэгдүүлэх талаар их зүйл мэддэг болжээ. Төрөлхтний оюун ухаан өснө гэдэг нь бидний эргэн тойронд чадварлаг хүмүүс байх болно гэсэн үг. Бүх чиглэлд гарч байгаа дэвшлүүд хурдасна. Учир нь ухаантай хүмүүс шинжлэх ухааны нээлтийг олноор нь хийнэ, нийгмийн асуудлуудыг ч илүү үр дүнтэй шийддэг болно.

•Үр дүнтэй залуужуулах эмчилгээ-г нээж олно Ирээдүйн анагаах ухааны дэвшил хөгшрөлтийг удаашруулах төдийгүй бүр буцаах түвшинд ч хүрч болох юм. Настай хүмүүс залуу насныхаа эрч хүч, дүр төрхийг буцааж авч болно. 90 настай эмээ Холливудын од шиг залуу, гоо үзэсгэлэнтэй харагдаж ч болно, хорьхон настай юм шиг эрч хүчтэй харагдаж ч болно. Өтлөх процессийн тухай ойлголтод цоо шинэ нээлт гарах мөч тун ойртож байгааг өнөөгийн анагаах ухааны дэвшил харуулж байна. Иймд өнөөгийн хүүхэд залуусын зарим нь хэдэн зуун жилээр амьдарч магадгүй юм.

• Дэлхийн тархи-ийг бүтээн байгуулна АНУ, Япон хоёр төсөөлөх аргагүй ээдрээ төвөгтэй бодлогыг шийдэх чадвартай суперкомпьютер хийхээр өрсөлдөж байна. Яваандаа суперкомпьютерүүдийн дэлхийг хамарсан сүлжээ бий болох ба мухардалд орсон бүх төрлийн асуудлыг шийдэж, энэ дэлхийн хүмүүст сайхан амьдралыг босгоход нь тус болох байх.

Энд бас нэг баярламаар таамаглал байна Эдүгээ эрдэмтэд, судлаачид болон бусад хүмүүс энэ найман эерэг сүйрлийг бодитой болгохын тулд олон чиглэлээр ажиллаж байна! Нэлээд хэд нь ирэх тавин жилийн дотор биелчихвэл гайхах хэрэггүй шүү.

Монголчууд бид ч гэсэн энд гар бие оролцох юмсан даа!

/bm/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button