12 настай дагавар охиныг бүтэн жил хүчиндсэн ах дүү хоёрт 15-18 жилийн ял сонсголоо

Хар багаасаа амьдралын эрээн барааныг амсаж байгаа охидууд ирээдүйд эх хүн болох баталгаа алга. Саяхан Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэлэхэд ч хэл эвлэхээргүй жигшүүрт хүчингийн хэрэг шийдэгдлээ. Уг хэргийг Төмөрөө, Мөнхөө гэдэг 40 гаруй насны ах дүү хоёр үйлджээ. Хэрэгтэн Төмөрөө 12 настай дагавар охиноо удаа дараалан дүүтэйгээ нийлж айлган сүрдүүлж хүчинддэг байжээ. Нүгэлт эрчүүдийн энэхүү бузар хэрэг нэг л өдөр үйлдэл дээрээ баригдаж аавын хаалга татлаа. Улмаар хохирогч охиныг согтуугаар зодож дарамтлан Хүнд хэлвэл ална хэмээн сүрдүүлэн бараг өдөр алгасахгүй шахам жил орчим хугацаанд ах дүү хоёр бузарлаж байжээ. Хорвоогийн хар цагааныг балчир оюундаа ч таньж амжаагүй охины ирээдүйн амьдралд хэзээ ч арилашгүй хар толбыг үлдээсэн мунаг харчуудыг тус дүүргийн шүүх хатуу гэсгээлээ. Хэрэгтэн Төмөрөөд хүчингийн хэргийг анх сэдэж бага насны хүүхдийг дарамтлан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нь чанга дэглэмтэй хорих ангид 18 жил, дүү Мөнхөөд нь мөн ангид 15 жилийн ялыг эдлүүлэхээр шийджээ.

Хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button