Гэр хорооллыг барилгажилт ХЗХ-ны хохирогч С.Түмэнгэрэлийг цаазлуулахгүй гэнэ
Тус хоршооны захирал Ц.Түмэнгэрэл нь 1800-аад хадгаламж эзэмшигчдийн есөн тэрбум гаруй төгрөгийн хууль бусаар зарцуулсан мөн Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насыг хохироосон хэрэгт нь Чингэлтэй дүүргийн шүүх түүнд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулсан. Тэрээр хийсэн хэргээ шүүх хурал дээр хүлээж амь гуйхгүй гэдгээ ч хэлж байсан. Харин энэ хэргийн шийдвэрт тус хоршооны хохирогчид сэтгэл дундуур байгаа гэнэ. Хоршооны хохирогчид шүүхийн шийдвэрийг буруутган Д.Бадраа агсны ар гэрийнхны талд хэргийг шийдвэрлэж хохирлыг төлүүлэх талаар бодитой шийдвэр гарсангүй хэмээн бухимдаж байна. Хоршооны хохирогчид Ц.Түмангэрэлд ялын дээд хэмжээ өгснийг буруутган давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа гэнэ. Хохирогчид давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө захирал Ц.Түмэнгэрэл нь хадгаламж эзэмшигч нарын мөнгийг зугаа цэнгэлд зориулаагүй, 30 гаруй объектуудын үйл ажиллагаанд бидний мөнгө эргэлдэж байгаа. Тиймээс түүний амийг хэлтрүүлснээр хохирогчдын хохирлыг барагдуулах магадлалтай гэж үзэж байгаа болохоор шүүхэд ханджээ. Хэрвээ Ц.Түмэнгэрэлийг цаазалчихвал хохирол барагдуулах ажил мухардалд орж сохор зоос ч үгүй хоцрох нь гэж бухимдсан хохирогчид С.Түмэнгэрэлийн өмнөөс түүнийг амь өршөөхийг шүүхээс гуйн давж заалдсан байна. Шүүх хурлын дараа хохирогчид С.Бадраагийн ар гэрийнхны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалаа хүний амь хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй байдаг юм байна хэмээн жудаггүй аашилцгаасан нь олон хүний дургүйг хүргээд авсан.
Хүмүүс