Харанга-ын Лхагваагийн сүүлчийн амраг Мөнхцэцэг АНУ руу нөхрийнхөө араас явжээ
Гурав дөрвөн жилийн өмнөөс л фен клубтээ хар тамхи нууцаар зардаг хэмээн хоёр ч удаа саатуулагдаж, байсан түүнийг рок попынхон дээр дооргүй хөөцөлдөж байгаад суллуулж байсан гэдэг. Тухайн үедээ ч цагдаад нотлох баримт байгаагүй гул арга буюу суллаж байсан аж. Харин энэ удаа үйлдэл дээрээ баригдсан түүнийг хар тамхи оруулж ирэх сүлжээг зохион байгуулдаг гол хүн хэмээн үзэж, 10-15 жилийн хорих ял төлөвлөөд байгаа сурагтай. Олон жилийн хорих ял авч магадгүй болоод байгаа журмын нөхрөө суллуулахаар рок попын томчууд ч шүүх цагдаагаар дээр дооргүй л хөөцөлдөж яваа гэнэ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчээр урлагийн тайзаа өргөст торны амьдралаар сольж магадгүй болоод байгаа эрхэм дуучны араас хэн хүнгүй харамсаж суугаа. Түүний эл бүтэлгүйтэх болсныг хувийн амьдралтай нь ч холбож үзэх хүн олон байгаа аж. Арваад жилийн өмнө анхны эхнэр хүүхдээсээ салснаас хойш гурав дөрвөн хүүхэнтэй нэр холбогдож, хар тамхины хэрэгт орооцолдсон гээд түүний амьдрал тэр чигтээ бүтэлгүйтсэн гэдэг. Анхны эхнэр Сугарыг нь Харанга хамтлагийн эхнэрүүдтэйгээ оролцсон Та та тунгаа нэвтрүүлгээр таних хүн олон байдаг. Тэрээр Лхагваагаас салснаасаа хойш Японы нэгэн томоохон компанид нэлээд гайгүй албан тушаал эрхэлж байгаад Японд ажиллаж амьдрахаар явсан гэдэг. Сэргэлэн цовоогоороо хэнийг ч дагуулахгүй бүжигчин эхнэрээ, сэхээтэн айлын орчуулагч бүсгүйгээр сольсон нь бас л бүтэлгүйтсэн. Гадаад дотоодод тоглолтоор явахдаа ч салж чадахгүй хөтлөлцөж явсан хүүхэн нь урлагийн хүний амьдралыг тэсэлгүй Лхагвааг орхиж АНУ явснаар тэдний амьдрал төгсгөл болсон. Дараа нь Оросын эрлийз тайчигч бүсгүйтэй нэр холбогдсон нь ногоон Маралаа. Хоёр жил ханилж нэг хүүхэдтэй болоод мөн л удалгүй хоёр тийш болцгоосон. Харин түүний хамгийн сүүлчийн амрагаар казино Энхбаатарын туслах байсан Мөнхцэцэг гэгч бүсгүй тодроод байгаа. Цагтаа саарал ордны сайхан бүсгүйчүүдийн тоонд ордог байсан Мөнхцэцэг Лхагваатай хоёр жилийн өмнөөс л амрагийн холбоо тогтоосон гэдэг. АНУ-д байдаг нөхөр хүүхдийнхээ араар Лхагваатай амраглаж байсан тэрээр, нөхрөө АНУ-гаас ирэх сургаар Лхагваатай хрлбож бичсэн сониныг худалдааны цэгүүдээс бүгдийг нь худалдаж авч байсан гээд нэлээдгүй паянтай хүүхэн юм байх. Харин Олон хавар нэгэндээ гэгчээр нэг л өдөр нөхөртөө баригдаж, хар тамхины хэргээр шоронд орсон Лхагвааг орхин эр нөхрийнхөө араас АНУ-г зорьжээ. Эр нэг алдаж эрэг нэг нураа л биз гэхдээ л монголын рок поп урлагийн тайзыг эзэгнэж явсан түүнд олoxoocoo илүүтэй алдах амьдрал нь хэтэрхий их байсан болохоор сэтгэл санаагаа сэргээхийн тулд хар тамхичин болсон түүх нь ийм ажээ. Элэг бүтэн гэр бүлтэй эр хүн шиг амьдрах гэж зүтгэсэн үе түүнд олон удаа байсныг нь найзууд нь мэдэх болохоор ингээд л зүгээр 15-н жилийн ял үүрүүлээд явуулчихгүйн төлөө чадах ядахаараа л гүйцгээж байна.
Т.Наран
Хүмүүс