Б.Өвгөнхүүгийн бие муудаж ар гэр нь хүний эрхийн хороонд хандлаа
Харамсалтай нь анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр батлагдаж тэд хийсэн хэргийнхээ ялыг эдэлж байгаа. Гаалийн ажилтнуудын авлига авсан хэрэгт нэр холбогдсон Шадар сайд асан Ч.Улааны зөвлөх Б.Өвгөнхүүг Гаалийн дарга асан Х.Баатарт хоёр удаагийн үйлдлээр хахууль өгсөн гэж буруутган хоёр жилийн ялыг оногдуулсан. Шүүх хурлын үеэр өмгөөлөгч нь Б.Өвгөнхүүд өгсөн хоёр жилийн ялыг эсэргүүцэж байсан. Б.Өвгөнхүү өдгөө Амгалангийн хориход хоригдож байгаа бөгөөд хууч өвчин нь сэдэрч биеийн байдал нь сайнгүй байгаа гэнэ. Харин түүний төлөө санаа зовсон ар гэрийнхэн нь Хүний эрхийн хороо-нд хандахаар өмгөөлөгчтэйгөө ярилцаж байгаа сурагтай. Хэрэгтний ар гэрийнхэн тус байгууллагад хандах болсон шалтгаан энэ хэргийн үеэр гэр орныг нь нэгжин, өвчтэй хүүхдийг нь айлган сэтгэл санааны дарамтанд оруулсан. Мөн Б.Өвгөнхүүг Х.Баатартай найз гэдэг утгаар нь хэтэрхий яллах талыг барьж нэр төр албан тушаалаар нь тоглосон хэмээн үзэж байгаа гэнэ. Харин Хүний эрхийн хороо Б.Өвгөнхүүгийн энэ асуудлыг хэр нааштай хүлээж авах бол доо.
Хүмүүс