ҮТЕГ-ын дэд дарга Ариунсан УИХ-ыг, Алтайн халиун-ы Гэрэлбаатар аймгийн даргын суудлыг мөрөөдөж явна

Тиймээс лидер олонтой МАХН, АН хоёр нам дотооддоо үймээн самуун ихтэй байна. АН, хөдөө орон нутгийн хэд хэдэн тойрогт шинэ содон хүнээр сюрприз барих гэж байна. Тэдний нэг гэнэтийн бэлэг нь Үндсэний татварын ерөнхий газрын дэд дарга Ариунсан. Тэрээр нэр дэвшигч болгоны л заншлаар унаган нутаг Алтайгаа бараадах гэнэ. Дэлгэр сумын харъяат Ариунсан ёстой л төрийн хар хүн. Одоогийн энэ сүрдмээр албаас өмнө Улсын нийгмийн халамжийн дарга байж. Түүхийн ухааны доктор, бас болоогүй яруу сайхан үг, өгүүлбэр холбочихдог, уран бүтээлийн CD, DҮD-гээ гаргаад амжсан их эр ээ. Хэдий өндөр албан тушаал хашдаг ч УИХ-д хүрэх замд нь Ху намын мөнгөтэй залуус ихээхэн тээг болж байгаа гэнэ. Тиймээс өөрийгөө би бол толгойтой, өрсөлдөгчдөө толгойгоороо дарна гэх мэтээр гайхуулах дуртай нэгэн аж. Толгойтой сайтай байх, доктор байх нь хувь хүнийх нь хувьд илүү давуу, сайн чанар мөн авч үнэндээ бол сонгогч олон түмэнд тийм ч наалдацтай, рекламдан гайхуулаад байх зүйл биш билээ. Ариунсан дарга сонгуулийн сурталчилгааны ажлаа Улаанбаатарт ирсэн Алтайчуудыг хүлээн авах ажлаар эхлүүлжээ. Говь-Алтайн багш нар нийслэлд ажиллаад буцахад нь тэрээр ажлын өрөөндөө хүлээн авч, өөрийн CD, DҮD бэлэглэсэн нь цаад утгаараа сурталчилгааны материалаа эелдгээр тараасан хэрэг болсон байна. Мөн Улаанбаатарт цугласан Говь-Алтай аймгийн багийн засаг дарга нарыг алдалгүй барьж авч, Удирдлагын академи дээр сүржин уриад, даржинхан хүлээн авахдаа Уг нь Чингист хүлээж авъя гэж бодож байсан юм. Цагзавгүйдээд чадсангүй ээ. Дараа л сайхан уулзацгаая гэж нэрэлхүү загнан хонины ээлж өнгөрөөсөн байна. Хөдөөнийх хэдий ч багийн засаг дарга гэдэг утгаараа элбэг дэлбэг, ихэрхэж томроогүй хүлээн авалтанд уригдаж дайлагдаж үзсэн улс болохоор түүний цайллагыг татварын том даргынх ямар тарчигхан юм бэ хэмээсэн шивэр авир яриагаар дургүйцлээ илэрхийлээд авсан сурагтай. Муу үг модон ултай гэдэг, засаг дарга нарынхаа сэтгэлд хүрсэн үг хэлж, цай уулгаж чадаагүйгээ мэдсэн Ариунсан дарга мөнгөгүйдээ сэтгэл гонсойж, сонгуулийн сурталчилгааны тактикаа өөрчилж байгаа гэнэ. Тэрээр албан тушаалаа ашиглан унаган нутаг усандаа нэртэй, нөлөөтэй, хаялгатай Говь-Алтайгаас төрсөн том том компаниудын захирлуудтай уулзан, сүжрэх болсон бололтой. Яахав, татварын дарамтанд пологтож яваа бизнесмэнүүд яаж үгүй гэхэв, Ариунсан даргын тушаал-аар бөмбөрдөг гэх яриа Алтайн тодотголтой хүмүүсийн амнаас ам дамжин тархаж байна. Дайны хажуугаар дажин гэгчээр Ариунсан даргын сонгуулийн ажилдаа цуцашгүй зүтгэхийг зарим нэг ашигч нөхдүүд анзаарч, урд хойно чаргуулдаж байгаа ажээ. МАХН-аас тухайн аймагт нэр дэвшихээр зэхэж байгаа хүнд энэ биеэ зориулахаар амлан, гүйж явсан Алтайн халиун трейдийн Гэрэлбаатар хүртэл албан тушаалд нь болсон уу, Ариунсан даргаас салахаа больж, ёстой улааныг үзэж урван, шарыг үзэн шарвана гэгч болж байгаа сурагтай. Магадгүй тэрээр бусдын адил амьдрах гэж яваа хүний хувьд Ариунсаныг дагавал арай илүү унацтай гэж өнөөдрийн ашиг харж байж болох л юм. Ер нь хүмүүс ийм л байдаг хойно, түүнийг буруутгах арга алга. Харин олны ярьж байгаагаар бол Гэрэлбаатарын цээжинд Говь-Алтай аймгийн засаг даргын суудал багтдаг аж. Тэрээр Ариунсанг бараадвал аймгийн засаг дарга болчихно гэж хэзээ ч үл биелэгдэх мөрөөдөлдөө умбаж яваа ч юм бил үү. Гэрэлбаатар нутагтаа наадамлаж яваад, унаган нутгийн зон олноо Алтайн гуйлгачингууд, гуйх болохоороо очдог, бусад цагт хүн таньдаггүйхэмээн доромжилсон удаатай. Морины уралдааны талбайн А ангиллын буюу дарга нарын автомашинаа байрлуулах талбай руу дайран орж ирсэн түүнийг таниагүй цагдаагийнхан учир байдлыг хэлж, A ангиллын талбайгаас явахыг шаардахад өмнөөс нь ийнхүү доромжлон агсарсанд Алтайчуудын үнэн сэтгэлээсээ гомдож, дургүйцдэг гэсэн. Тэгсэн атлаа аймгийн ноён болохыг мөрөөдөж явдаг, ёстой арилсан дотортой эр ээ, тэр. Ийнхүү Алтай нутгаар овоглосон хоёр залуу нэг нь УИХ-ын суудал, нөгөө нь аймгийн засаг даргын мест горилон дөрөө харших бололтой.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button