УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй нөхөд казиногийн хэрэгт холбогдож эхлэв

Улс орон бүрт л ил далд ямарваа нэгэн хэмжээгээр казино ажиллаж жуулчдыг татаж байдаг. Тэгвэл манайх юугаараа дутах билээ. Казиногийн тухай хуулийг өргөн барьсан ч хэсэг бүлэг хүмүүсийн ашиг олох гэсэн хүсэл сонирхол доор нэлээдгүй цагийг авлаа. Гэхдээ Л.Гүндалай гишүүнийхээр л дээ. Хэрэв МАХН-ын хэсэг нөхдийн фракц болсон Ц.Шаравдорж, Д.Туяа, Р.Нямсүрэн, нөгөө талаас АН-ын Д.Одхүү, Р.Гончигдорж, А.Мурат, К.Сайраан, Э.Бат-Үүл, А.Бакей, Б.Батбаяр нар ам нэгтээ баталсан энэхүү хуулийн төсөлдөө сэтгэл хангалуун байгаа биз. Учир нь тэд авилга авсан байх бүрэн магадлалтай гэдгийг УИХ-ын шоу менежер гишүүн Л.Гүндалай батлах гэнэ. Харин тэрээр гадны нөлөөгүй өөрийн улс оронд ашигтай хууль баталчихвал амаа барихгүй байх бүрэн бололцоотой гэв. Тиймээс 260 сая ам.долларын хөрөнгө оруулах гэж байгаа гэсэн сургаар Л.Гүндалай гишүүн баталсан шиг баталж, олсон шиг олох хэрэгтэйг анхааруулж байна. Мэдээж мөнгөө хэдхэн жилийн дотор хэд нугалж олох ашигтай бизнес бол яах аргагүй казино гэдгийг авилга авсан аваагүй ч ойлгомоор юм. Юм бүхнээс тэр дундаа хуулийн төсөл бүрээс авилга аваад сурчихсан гишүүд ч байдаг. Улс орондоо хэрэгтэй зүйл хийнэ хэмээн бодохоосоо илүү өөрийн ашгаа хардаг эрхэм гишүүд муугаараа дуудуулан байж Авилгын эсрэг тодотгол бүхий байгууллагатай болсон ч таг чиг. Улс орон бүрт өөр өөр байх казиногийн хууль доорхи зүйл дээр санаа нийлдэг. Харийнхны мафийн мөнгийг угаахгүй, хуурамч мөнгөөр тоглохгүй байх. Ердөө энэ хоёр зүйлийг зөрчихгүй бол хэн нь орж ямар тоглоом тоглоод хэдэн төгрөгөө алдах нь хэнд ч хамаагүй юм билээ. Гэтэл манайд арай л өөр байгаад байх шиг. Янхны үүр уурхай болон хувирах нь энэ нийгэмд тодорхой юм. Аргагүйн эрхэнд нийгмийн шаардлагаар гарч ирж байгаа гэгдэх казиногийн жинхэнэ хууль нь хууль байгаасай. Хэн нэгний тавьсан бүрэн хэмжээний жүжиг бус. Манайх шиг эмзэг буурай орон казиногийн боол болон хувирах вий. Өнгөрсөн жил ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр автомат тоглоомын газруудыг нэг өдөр бүгдийнх нь үүдийг хаасан бол одоо казино байгуулж байхад юу ч дуугарахгүй байгаа нь хачирхалтай. Нөгөө талаар дээрх казиног Иргэний нисэх газрын ойролцоо Айдсын давааны ойр орчимд барилгынхаа ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн сурагтай. Түүгээр ч барахгүй Империал лорд компанийн Морин нуур цогцолбор ашиглалтанд орсны дараа тус компанийн эргэн тойронд 300 километр газарт ямар нэгэн казино барихыг хориглосон аж. Энэ нь нэг талаар шударга өрсөлдөөнийг хааж ганц компани монополь эрх тогтоох гэсэн увайгүй санаа. Энэ мэтчилэн төрийн түшээдийн халаасанд хэдэн төгрөг хийж дуртай газраа барилга бариж, хууль санаачлуулсаар байх уу.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button