Нийслэл дэх газар өмчлөлийн байдал ямар байна вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар, Засгийн газрын энэ оны 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр нийслэл, дүүргийн газрын албанаас зохион байгуулсан энэхүү өдөрлөгийн үеэр иргэдийн санал бодлыг сонсох газартай холбоотой хууль болон газар өмчлөхтэй холбогдсон зарим асуудалд хариулт өгч байлаа.Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон газар хадгалалт, хамгаалалт ашиглалтын талаар иргэд ихээхэн сонирхож байв.

Yүнээс гадна газар өмчлөлийн үйл явц, байдал, газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэх дараалал, 0.07 га-гаас илүү гарсан газраа хэрхэн өөрийн өмчид шилжүүлэх гэх мэт асуултыг иргэд ихээхэн тавьж байсан юм.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх ажил 90.1 хувьтай байгаа аж. Нийслэлийн газрын албанаас хууль тогтоомж зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа, барилга байгууламж барьж байгаа тухай мэдээллийг хүлээн авах жижүүрийн утас ажиллуулан иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгаж арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Энэ онд нийт 144 зөрчлийг илрүүлж 100 зөрчлийг арилгуулж, 44 зөрчлийн эзэд, байгууллагад хугацаатай шаардах хуудас өгөн хяналт тавин ажиллаж байна.

Өдөрлөгийн үеэр газрын албадаас зохион байгуулж байгаа ажлын талаар иргэдээс санал авч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах, зохион байгуулж буй ажлаа иргэдэд улам нээлттэй, ил тод болгох, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтыг тавьсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button