Хэвийн даралттай байхад юу хэрэгтэй вэ

Цусны даралт ихдэх эрсдэлт хүчин зүйлүүдэд

-Илүүдэл жин, таргалалт

-Хөдөлгөөний хомсдол

-Архи хэтрүүлэн хэрэглэх

-Давс хэтрүүлэн хэрэглэх

-Стресс зэрэг орно.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Эрүүл хүнсний зохистой хэрэглээ нь

-Өөхгүй буюу өөх багатай мах идэх

-Тослог багатай (3 хувь) сүү, тараг уух

-Долоо хоногт 2-3 удаа хүнсэндээ үхэр хонины махны оронд загас хэрэглэх

-Жимс ногоог хангалттай хэрэглэх (өдөрт 5 нэгж)

-Хоолондоо давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл хязгаарлах

-Гадуур хоолны газар аль болохоор цөөн хооллох

-Савласан хүнсний бүтээгдэхүүний орц болон найрлагын бүтцийг харгалзан сонгож авч хэрэглэх нь зүйтэй.

Мөн биеийн идэвхтэй хөдөлгөөн чухал

-Өдөр бүр, долоо хоногт 3-4 удаа 30 минут алхаж явах, дугуй унах зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийж байх

-Биеийн жинг хэвийн хэмжээнд байлгахыг эрмэлзэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button