Гишүүд ХХЕГ-ын ажилтай танилцлаа

Гишүүдийн бүрэлдэхүүнд Р.Амаржаргал, Д.Одбаяр, Ц.Шаравдорж, Ч. Содномцэрэн, А.Бакей, Т.Очирхүү, Ч.Раднаа нарын УИХ-ын Эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныхон байлаа.

Эрхэм гишүүдэд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Сэргэлэн хилийн байдал, ажлын үр дүн болоод авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулсан. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 128 удаагийн хилийн зөрчил илрүүлж, хууль зүйн дагуу шийдвэрлэжээ. Мөн Улсын хил судлалын сектор байгуулж, Хил хамгаалах байгууллагыг 2016 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж эхэлжээ.

Хурандаа Ц.Сэргэлэн хил хамгаалах ажиллагаанд гарсан дээрх ололт, амжилт гээд сайн талыг дурдаад цаашид төр, засгаас шийдвэрлэж өгөх зарим зүйл байгааг онцолсон. Тухайлбал, хил, харуулын ажилд хэрэглэдэг унаа техник муудсан, завтавуудын барилгыг засч сайжруулах талаар ярьсан. Хилийн ажил, хилчдийн амьдралыг сайжруулах талаар чуулганаар ярилцана гэж уулзалтад оролцсон гишүүд хэлж, энэ тухай асуудлыг бусад гишүүн ч нааштай хүлээн авч, дэмжинэ байх гэлээ. Уулзалтын төгсгөлд гишүүд хил хамгаалахад ашиглаж байгаа зэвсэг, техниктэй танилцав.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button