ЭМШУИС-ийн ТУЗ баасан гаригт хуралдана

Оюутнууд Сувилахуйн сургууль одоо байрлаж байгаа сургуулиас хол байрлалтай учраас бидэнд санхүүгийн хүндрэл бий болно. Бас тэнд нүүж очвол бидэнд сургалтын ердөө наймхан танхим л гаргаж өгнө гэсэн. Манай сургуулийг нүүлгэх эсэхийг захиргааны зөвлөл биш, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) мэддэг хэмээн дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Yүнд сургалт хариуцсан захирал Д.Дүнгэрдорж Манай ТУЗ сүүлийн гурван жил хуралдаагүй. Оюутнуудад бидний шийдвэр таалагдахгүй байгаа бол манайд суралцахгүй байсан ч болно шүү дээ гэсэн хариултыг өгч байна.

Тиймээс Монголын оюутны холбоо (МОХ) өнгөрсөн баасан гаригт энэ шийдвэрийг эргэж харах санал тавихаар ЭМШУИС-ийн захиргааны зөвлөлтэй уулзах хүсэлт тавьсан юм. Гэвч захиргааны зөвлөл тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна. Тиймээс МОХ энэ сарын 25-нд болох тус сургуулийн ТУЗ-ийн хурлын үеэр уг асуудлыг тавихаар болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button