Израиль өмнөд хэсэгтээ онцгой байдал зарлав
Иерусалим пост-д мэдээлснээр, Израилийн өмнөд хэсэг дэх Сдерот хотын орчимд Палестиний Кассам пуужин тасралтгүй галлаж байгаа нь ийм шийдвэр гаргахад хүрчээ.
Онцгой байдал зарласнаар иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай тохиолдолд сургууль, үйлдвэр, байгууллагыг хаах эрхтэй аж. Өнгөрсөн жилийн зун Израиль мөн Ливаны хоёрдугаар дайны үед хойд хэсэгтээ онцгой байдал зарлаж байсан билээ.
Өнгөрсөн бямба гаригийн шөнийн байдлаар Палестиний дайчид Израилийн өмнөд хэсгийн дүүргүүдэд 14 пуужин харвасан байна. Харин энхийн гэрээ зөрчсөн цагаас хойш гэвэл палестинууд Израиль руу 120 Кассам илгээгээд байгаа аж. Израиль үүнийх нь хариуд агаарын довтолгоо хийж, өнгөрсөн нямд шилжих шөнийн байдлаар дөрвөн удаа цохилт өгчээ.