Б.Билэгсайхан Энэ удаагийн бүртгэлд манай төв оролцоогүй

-Энэ удаагийн бүртгэлд зохион байгуулалт тун муутай боллоо. Арай өөрөөр зохион байгуулж болоогүй юм уу?

-Хэвлэл мэдээллээр бүртгэл хэрхэн явагдаж буйг харсан. Маш их харамсаж байна. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, энэ удаагийн бүртгэлд манай төв огт оролцоогүй. Солонгосын тал бүх асуудлыг хариуцаж ажилласан.

-Яагаад танай төв оролцоогүй гэж. Шүүх дээр байгаа асуудлаас болоод уу?

-Саяын шалгалт цаг хугацааны хувьд маш шахуу байсан. Иймээс Солонгосын тал дангаараа зохион байгуулсан. Шүүхийн асуудлын тухайд гэвэл ТӨХ-ны тогтоолыг буруутгаснаас манай төвийн үйл ажиллагааг албан ёсоор түдгэлзүүлсэн зүйл байхгүй.

-Хүмүүсээ гүйцэд бүртгэсэн юм болов уу. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Одоогоор надад ямар нэг мэдээлэл алга. Бодвол гүйцсэн болоод бүртгэлээ зогсоосон байх. Ямартай ч шалгалт нь ирэх сарын 3-нд болно. Шалгалтын дүн нь үүнээс гурван долоо хоногийн дараа гарна. Энэ тухай мэдээллийг НХХЯ Солонгосын талтай хамтарч маргаашаас (өнөөдөр) дэлгэрэнгүй мэдээлэл хийх байх.

-Танай төв хэзээнээс эхэлж үндсэн ажлаа явуулах юм бэ. Солонгосын талтай хамтран ажиллах гэрээгээ албан ёсоор байгуулсан уу?

-Ямар ч байсан солонгосууд манай төвийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байгаа. Гэрээг албан ёсоор байгуулаагүй. Энэ удаад байгуулаагүй нь шалгалт дөхсөн байсантай холбоотой. Солонгосын тал тун удахгүй НХХЯ-тай гэрээгээ байгуулах болов уу. Yүнтэй холбогдуулаад хэлэхэд манай төв ирэх 9-10 дугаар сард болох шалгалтыг дангаараа зохион байгуулж бүртгэл, шалгалтаа өөрсдөө авна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button