Асгат-аас Зимбабве хүртэл

Өнгөрсөн долоо хоногийн Монгол Улсын улс төр, эдийн засгийн гол сэдэв нь Асгат-ын мөнгөний орд байлаа. Уг ордтой холбоотой мэдээллийн хачир нь ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлө-лийн дарга С.Миронов, харин амтлагч нь түүний уулзсан Ерөнхий сайд М.Энхболд, бас бараалхсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Ерөнхий сайд, Асгатыг хэнтэй ашиглах талаар Монголросцветмет-ийнхэн саналаа илэрхийлэх ёстой, түүнийг хүлээж байна гэсэн бол Ерөнхийлөгч Асгатыг Оросын компанитай хамтарч ашиглахаас өөр гарц байхгүй гэж мэдэгдлээ. Тэдний албан ёсны уулзалтын гадуур, зарим хүний хүрээнд Оросууд Монголын байгалийн баялгийг хуу хамах нь гэсэн хардлага тэнэж өнжлөө. Энэ бол давс нь байв. Бодит байдалд дүгнэлт хийж, хужрыг нь тунгааж, учрыг нь олох боломжийг халхалсан өнгөрсөн долоо хоногийн дээрх нөхцөл байдал ерөнхийдөө нэг иймэрхүү. Наад зах нь Асгат мөнгөнийхөө нөөцөөр дэлхийд гуравдугаарт ордог гэх хачирхалтай, бас бодит үнэнийг гуйвуулсан том мэдээ.

Уг нь бол Асгат мөнгөний орд дэлхийд нөөцөөрөө тэргүүлдэг бус харин тус ордыг монголчуудтай хамтран ашиглах саналаа илэрхийлээд байгаа ОХУ-ын Полиметалл групп мөнгө олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт ордог гэнэ.

Мөн Асгат-ын мөнгөний ордоос мөнгө олборлоход байгалийн тогтоц хэмээх хамгийн том бэрхшээл бии гэдэг. Өндөр уулаар хур зэлэгдсэн, хавцал хад ихтэй, тэгш задгай талбай гэж байхгүй, Асгат-ын ойр хавьд зуны налгар өдрүүдийг үзнэ гэж бодох ч хэрэггүй. Үүгээр ч эогсохгүй уг ордод хүрэхийн тулд ОХУ-ын хилээр хоёр ч удаа нэвтрэх шаардлагатай болдог. Тэр бүх байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан уг ордыг хамтарч эзэмшихээр гэрээ байгуулж байсан АНУ-ын Apex silүer mines компани Монголросцветмет нэгдэлд гэрээгээ цуцлах хүсэлт гаргаж. байгалийн хүнд хэцүү нөхцөл байдлаас халгас-наа илэрхийлсэн байдаг. Ингэснээр хоёр талаас хамтарч байгуулсан Асгат мөнгө компани татан буугдсан бол Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 56 дугаар тогтоолын дагуу Ховд аймаг дахь Геологи, эрэл хайгуулын Алтай нэгдлийн Асгатын геологийн нэгдүгээр ангийг 51 хувь нь төрийн өмч бүхий Асгат хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж байсан түүх байдаг.

Энэ талаар Ерөнхий сайд М.Энхболд чуулганы танхимд мэдээлэл хийхдээ тус компани байгуулагдсан цагаасаа нэгжипийн дараа өөрийгөө санхүүжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдэх болсноор тухайн үеийн Геологи, эрдэс баялгийн яамнаас тус хувьцаат компанийг татан буулгаж Асгат-ын мөнгөний ордыг Монголросцветмет нэгдэлд шилжүүлсэн гэж байдаг. Иймд Асгат ХК бол Асгатын мөнгөний ордын хувьд эзэмшигч биш хэмээн гишүүн А.Бакей, А.Мурат, К.Сайраан нарын Асгатын мөнгөний ордын талаархи асуулгад Ерөнхий сайд М.Энхболд ингэж хариулсан юм.

Гэтэл Монросцветмет нэгдэл ОХУ-ын Полиметалл-тай уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд гэрээ байгуулж, хамтарч ажиллахаар боллоо гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарсан даруйд татан буугдсан Асгат ХК ашиглалт явуулах боломжтой, тус компанийн хувьцаа эзэмшигчдийг хохироов гэх мэдэгдлийг иргэний хөдөлгөөнүүд үнэд оруулж, улс төр хийж эхлэх нь тэр.

Яг энэ үед нь УИХ-ын дарга Ц.Нямдоржийн урилгаар ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлө-лийн дарга С.Миронов манайд айлчлал хийж таарах нь тэр. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтеан Полиметалл-ынхны Ерөнхий-лөгчтэй хийсэн уулзалт ч тэдэнд таалагдсангүй бололтой. Уг нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өнгөрсөн хоёр жилийн турш худалч хүнд бараг л долоо хоногт нэг удаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчийг хүлээн авч уулзаж байгаа. Полиметалл ч тэдний л нэг. Гэтэл Асгат-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой байгаа гэдгээрээ цөөн хүмүүсийн өмнө ад болж буй бололтой. Магадгүй монголчуудтай бусдаасаа илүү ойрын зайнд харилцах боломжтой хойд хөршийн хөрөнгө оруулагч гэдэг нь дургүйцэх шалтгаан болж байгаа байж болох.

Муусайн оросууд 70 жил Монголыг холгосон. Одоо үргэлжлүүлэн холгох нь уу, тэгэхгүй шүү гээд л…

Ийнхүү газар дор байгаа мөнгөний нөөцийг өнөөдрийн баялаг, мөнгө, хөрөнгө болгон харж буй эна агшинд ОХУ-ын Засгийн газар Монгол росцветмет-ийн Полиметалл-тай байгуулсан хэлэлцээрийг Монголын Засгийн газар дангаар цуцлах эрхгүй хэмээсэн сураг дуулдаж эхэлеэн. Тэд энэ үгээрээ бид Монголросцветмет-ийн хувь эзэмшигч гэдгээ тодотгож өгөх гэсэн бололтой.

Түүнчлэн Полиметаллмын талаар ОХУ-ын байгалийн хамгийн хүнд хэцүү тогтоцтой бүс нутагт олбор-лолт эрхэлдэг, Асгат-ыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай цахилгаан дамжуулах шугам болон автозамыг өөрсдийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ. Ман Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжтэй болгож эмч мэргэжилтнүудийг нь сургаж өгье гэсэн бичгийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт илгээсэн аж.

Тэгвэл эна бүх үл ойлгогдох, хэт улстөржсөн нөхцөл байдлын талаар Д.Сугар дарга саяхан нэгэн ярилцлагадаа Монголросцветмет-д Асгатын дөрвөн лиценз бий. Үүнийгээ ашиглаад Оросын Полиметалл гэдэг компанитай гэрээ хийснийг зөв, буруу гээд байгаа юм. Яахав, хийж болно, өөр хувилбар бий. Ер нь балансын нөөцөөрөө 976 тонн, уулын орой дээр байгаа эна ордыг ашиглахад Оросоос өөр бидэнтэй хамтарч ажиллах газар олдох ч үгүй. Ирээдүй үүнийг харуулна… Зарим хүмүүс Асгат гэ¬сэн ижил нэрээ ашиглаад эна ор¬дод ямар ч хамаагүй компанийн 49 хувийн хувьцааг нэр бүхий 4-5 хүн цуглуулчихаад бас улс төрийн өндар албан тушаалтай тодорхой хүний дэмжлэг аваад ингэж улс-төржүүлж байгаад Асгатын ордоос мөнгө боегочих санаатай хөөцөл-дөөд байгаа юм. Бүтэхгүй л дээ… гэсэн байна билээ.

Үнэхээр түүний хэлсэн шиг албан тушаал эсвэл санхүүгийн ашиг хайсан зарим нэгэн хүн Асгат гэсэн нэртэй бүхнээр улс төр хийж. хувь эзэмших санаагаар худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээ тарааж, орос хүн бүрийн эерэг босгох гэж буй бол асуудал улам хүндрэх нь ойлгомжтой. Нялуун үггүйгээр шулуухан нэгэн зүйлийг тодотгоход оросууд бол дэлхийд сэрсэн, монголчуудын хувьд бол унтаж байгаа арслан юм. Туе улс дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогод яаж арслан болон архирч байгааг энд өгүүлэх нь илүүц. Харин монголчуудын хувьд өнгөрсөн далан жилд оросоос өөр бурхан бидэнд байлуу. Байгаагүй. Өнөөдрийн, шинэ цагийн оросууд тэр үеэ санагалзан, сайн хөршийн хувиар Монголтой харилцдаг.

Ганцхан жишээ хэлэхэд их өрийг тэглэхэд бид баярласнаа илэрхий-лэхээс өмнө, оросуудыг яаж муу үгээр утлаа. УИХ-ын гишүүн нь хүртэл чуулганы танхимд оросууд бол алуурчин, яргачин гэж хэлээд туе улсад зорчих эрхгүй болж байсан тухай мэдээлэл ч байдаг шүү дээ. Тэглээ гээд оросууд бидан рүү архирсан билүү. Их өрөөс хойш хоёр улсын сайн хөршийн харил-цааг бататгах анхны хэлэлцээр нь Асгатын гэрээ болж байж ч магад. Гэхдээ энэхүү ордын гэрээн дээр оросууд ямар нэгэн илүү эрх эдлэх учиргүй. Үүнтэй адил монголчууд бид ч оросуудыг давруулан муучилж боломгүй санагдана.

Үнэндээ монголчууд бид хятадуудад ч тийм талтайсайн билүү. Одоо дээр нь оросуудаа гадуурхаж эхлэв. Хоёр хөрштэйгөө таардаггүй хөөрхий монголчууд дэд бүтэцгүй, өөрсдөө олборлох чадваргүй байж газар доорхи баялгаа мөнгө болгон харж, өрөөлөөс харамлаж суусаар үлдэх үү. Эна бүхэнд Асгатын ордыг тойрсон эцсийн шийдвэр хариулт өгнө.

Гэхдээ өнөөдрийн салхи Асгат-ын талаар юу гэж шивнэх бол гэж улстөржиж хандахаасаа илүүтэй, одоо мөрдөж буй хууль, хэлэлцээр дүрмийнхээ хүрээнд, улстөргүйгээр, хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүс биш, нийт монголчуудаараа хожих тийм шийдлийг дэлхий харж байна. Ийм үед нь төр, засгийнхаа марган шийдлээр дэлхий нийтээс зөрөөд давхичихгүй юмсан. Лондонд сурдаг манай нэгэн оюутанд Зимбабе улсаас хамт сурдаг найз нь дараахь сонин сайхныг дуулгажээ. Юу гэвэл Зимбабве улсын өдөр тутмын нэгэн томоохон сонинд Монгол Улсын нэр анх удаа гарчээ. Гэхдээ тэнд Зимбабве бол ашигт малтмалаа тойрч хэрэлдсээр байгаад цаг алдаж, хамгийн муу хувилбараар нь шийдэж ядуугаараа үлдсэн улс. Эна түүхийг давтаж, манай улсын араас эрчимтэй явж байгаа улс бол Ази тивд орших Монгол Улс гэж бичсэн байсныг монгол оюутнуудад сонин болгон дуулгажээ. Харин найз маань түүнийг сонин болгож биш ичиж хүлээж авсанаа электрон шуудангаар ирүүлжээ.

(Ардын эрх 100/632)

Г.НАМУУ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button