ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх МАХН-ыг дасгалжуулж байжээ
УИХ-ын 2008 оны сонгууль дөтөлж улс төрийн намууд бэлтгэлээ базааж буй энэ үед өнгөрсөн сонгуулиар МАХН гаднынхны орол-цоотойгоор хэрхэн PR хийж байсан түүхийг эргэж сөхье. Парламентын 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАХН-ынхан 2004 оны сонгуульд ч тийм амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байв. Гэхдээ ард түмнээ ядуурлаас аврах уриа, С.Зориг агсны амь намыг бүрэлгэсэн хэргийн эзнийг олох амлалт нь хэрэгжээгүй тул тэдэнд урьдахаас өөр арга барилаар сонгуульд бэлтгэх хэрэгтэй болжээ. Олон нийтийн анхаарлыг молиго үмхүүлсэн амлалтуудаасаа хөндийрүүлэхийн тулд өвөрмөц содон зүйл сэдэх хэрэгтэй байсан нь мэдээж. Тэр нь PR /Public Relations/ буюу олон нийттэй харилцах урлаг гэдэг англи үгийг товчилсон, тухайн үедээ шинэхэн сонихон нэр томъёо байлаа. УИХ-ын 2004 оны сонгуулийн кампанитай зэрэгцэн ийм тов¬чилсон харь үг моодонд орж, PR -ын төвүүд газар сайгүй бий болж, PR гэдгийг хийлгээгүй улстөрч хүний тооноос хасагдах дөхөж байсныг уншигчид санаж байгаа. Улаанбаатарын гудамж талбай ч МАХН-ын нэр дэвшигчдийн өнгөтэй, сүрлэг рекламаар хахаж, нийслэлийн төвд тэдний сурталчилгааны бөмбөгөр цагаан гэрүүд дүүрсэн билээ. Ингэхийн тулд МАХН-ынхан ажилдаа эрт оржээ. Шинэ сон¬гуульд оросуудтай хамтран ажил¬лаж, тэдний PR-чдаар зааварлуулахаар шийдэж, сонгуулиас гурван жилийн өмнө буюу 2001 оны өвлөөс ажилдаа орсныг нотлох баримтууд байна. Эна зорилгоор 2001 оны наймдугаар сард Орос-Монголын хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны Социум агент-лагийг байгуулж, ман оны арван-нэгдүгээр сарын 24-нөөс арван-хоёрдугаар сарын 24-ний хооронд анхны нийгэм-эдийн засгийн судалгаагаа явуулжээ. МАХН-ын тухайн үеийн чинсааг тодорхойлохоор Орхон, Хөвсгөл, Дорноговь, Баян-Өлгий, Өвөрхангай, Дорнод аймаг, Улаанбаатар хотод судалгааны баг гаргаж 1600 сонгогч дунд тандалт судалгаа хийснээр Со¬циум монгол хөрсөнд хал тавив. Хоёр дахь судалгааг 2002 оны гуравдугаар сарын 20-ноос гурав-дугаар сарын 5-нд Улаанбаатарт хийж 500 хүнийг түүнд хамруулжээ.
Мөн оны тавдугаар сард Зав-хан, Архангай, Дундговь, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын 1500 иргэний дунд төрийн түшээдийн имижийг тодор-хойлох судалгаа хийв. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөнгөж талдаа орж, сонгогчид МАХН-аас сонгогдсон түшээдийн ядуурлаас аврах ажлыг итгэл тасралгүй хүлээж байсан тул судалгааны дүн мэдээж МАХН-ын талд гарчээ.
УИХ-ын гишүүн М.Зэнээ 2002 оны зун таалал төгсч, түүний төлөөлж байсан Төв аймаг дахь 36 дугаар тойрогт нөхөн сонгууль болоход Социум агентлаг МАХН-ын дэргэдэх судалгааны Прогноз төвтэй хүч хавсран судалгаа хийж, анхны PR-ыг явуулж МАХН-ын суудлыг хадгалан үлдэхэд хувь нэмрээ оруулжээ. Газар тариалан эрхлэгчид тариалангийн талбайгаа өмчилж авах шаардлага тавьж, 2002 оны өвөл тракторчид Сүхбаа-тарын талбайд жагсахад МАХН-ын удирдлага Социум агентлагаас иргэдийн дунд Газрын тухай хуу-лийг хэрхэн хүлээж авч байгаа, сөрөг хүчнээс зохион байгуулж байгаа тракторчдын жагсаалыг юу гэж үзэж байгаа талаар судалгаа хийж өгөхийг хүсч, дүн нь ман л МАХН-ын талд гарсан байна. Орос PR-чид МАХН-тай гар нийлж чадах нь харагдаж эхлэв.
Ман оны аравдугаар сарын эцсээс арваннэгдүгээр сарын эх хүртэл PR-ын анхны семинарыг хийж, сонгуулийн бэлтгэлдээ албан ёсоор оржээ. Семинарт тухайн үеийн УИХ-ын дарга С.Төмөр-Очир, дэд дарга Ж.Бямбадорж, МАХН-ын ерөнхий нарийг бичгийн дарга Д.Идэвхтэн, УИХ-ын байнгын хороодын дарга, сайдууд тэргүүтэй МАХН-ын дээд хүрээнийхэн, УИХ, Засгийн газар, яамдын Хэвлэл, мэдээллийн албадын дарга нар оролцжээ. Монгол телевиз, MM агентлаг, Монголын радио, UBS телевиз, Улаанбаатар радио, Зуу-ны мэдээ, Улаанбаатар таймс сонины удирдлагуудыг урьж, МАХН-ын PR-ыг хийх хэвлэл, мэ¬дээллийн хэрэгсэл болгох санал тавьсан байна. Тэдэнд номын дуу сонсгож, PR-ын цагаан толгойг таниулсан хүмүүс нь ОХУ-ын Ерөн-хийлөгчийн Тамгын газрын албаны зөвлах, доктор П.В.Гладков, Москва хотын төсөл судалгаа, хэвлэл. мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор В.А.Чередниченко, ОХУ-ын Холбооны зөвлөлийн хэвлэл, мэ¬дээллийн байгууллагатай ажиллах албаны дарга, доктор Г.С.Сере-бирников нар.
PR гэж юу болох, юунд яаж хэрэглэдэг, коммунист байсан орнуудад PR-ыг яаж хийдэг, PR хэвлэл, мэдээлэлтэй яаж холбогддог, улс төрийн сэтгэл зүй, сэтгэл зүйн довтолгоо, хар PR гээд олон сэдвээр орос багш нар оролцогчдын чихийг онгойлгожээ. Семинарыг хоёр удаа явуулахад Оросын тал 14395 ам.доллар, Монголын тал 4f500 ам.доллар гаргаж, эхний сезминарыг 3000, дараагийнхыг 1500 ам.доллараар санхүүжүүлсэн байна.
Социум-ын мюнгол салбартай ч болж түүний захирал А.Эрдэнэ-баатар сэр бүр 50 0 ам.доллар буюу монгол мөнгөнмй ханшаар 550 мянган төгрөг, нягтлан бөгөөд нарийн бичгийн дарга нь 300 ам.доллар, судлаач нь 200 ам.долларын цалин пүнлүү хүртэж эхэлжээ. Сонгуулийн кампанит ажлыг гадаадын байгууллагаас санхүүжүүлж болдоггүй гэсэн хуультай ч орос ах нар МАХН-д хандивын гараа харамгүй сунгаж эхлэв. 2002 оны эхний хагас жилд л гэхэд нийт 10825 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 11928320 тегрөг Социум агентлагийн дансанд орж, захирал А.Эрдэнэбаатар хянан гарын үсэг зурж хүлээж авчээ. МАХН-ын Удирдах зөвлөл тэр мөнгөнөөс шилжүүлэн авч хэрэглэж байсан санхүүгийн баримт ч байна. Хэдийгээр ингэж хүч тавин ажилласан ч орос PR монгол хөрсөнд тохиролгүй МАХН өмнөх суудлынхаа хагасыг ардчилагчдад тавьж туусан билээ. Орос ах нар нааш нь хараагүй цутгасан хөрөнгөө дэмий сул хаяхгүй нь мэдээж. Аяга¬ны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг болохоор Асгатын мөнгөний орд, Тавантолгойг тойглоод байгаа оросын парламентч-дын цуваа үүний нэхэл байж болохыг үгүйсгэмгүй.
(Ардын эрх 100/632)
Д.ОЮУНЦЭЦЭГ