Балжийн алтны уурхайн эзэд Нинжа нарыг зодсон уу?
Ямар ч байсан мөнгөн усаар алтаа угаадаг гэлцэх тус уурхайнхан улсад жилд хоёрхон сая төгрөгийн татвар төлдөг гэсэн мэдээлэл бидэнд байгаа юм. Тэгвэл тусуурхай-гаас шороо авч угаадаг гэх алтны нинжа нар нэг шуудай шорооугааж, 700мянгааснэг сая төгрөг олдог гэж ярьдаг гэнэ. Хэрвээ энэ үнэн бол нэг жилд хоёрхон сәя төгрөг төлдөг тус алтны компанийг татвараа санаатайгаар нуун дарагдуулсан гэж үзэхээс өөр арга байхгүй байгаа юм.
Саяхан буюу өнгөрсөн пүрэв гаригт тэдгээр алтны нинжа нар уурхайгаас алт угаах зорилгоор шороо авах гэж байгаад уурхайн эздэд баригджээ. Уурхайн эзэд тэднийг маш хэрцгийгээр зо-дон бүр нохойгоор уруулсан ноцтой хэрэг гарсан байна. Нохойд уруулсан нинжа нарын биеийн байдал маш муу байгаа бөгөөд шарх нь эдгэрэлгүй идээлж хүндэреэн тул хотод ирж, эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Хэрэг явдал гарсан туе өдөр шороо авах гэж таван нинжа уурхайд ирсэн бололтой. Тэд уурхайн хамгаалагч нарт 300 мянган төгрөг өгч, нэг уут шороо авахаар тохирсон гэнэ. Тохиролцоо ёсоор үүрийн 03.00-04.00 цагийн үед шороогоо авч байтал алтны уурхайн эзэд гэнэт ирсэн тул хамгаалагч болон нинжа нар газар дээрээ ийнхүү баригджээ. Тийм учраас нинжа нарыг зодон нохойгоор туулган
зэрэмдэглэж хаясан байна. Мөн тэднийг энэ тухай хүнд хэлж болохгүй гэж дарамталсан сурагтай. Нинжа нарын хоёр нь буюу ерөнхий боловеролын сургуулийн хоёр сурагч бөгөөд өнөөх авлигад өгсөн мөнгөө орхин зугтаж нохойд бариулалгүй амь мэнд гарчээ. Тэд шороо авах болсон тухайгаа 300 мянган төгрөгөө нөхдөг гэж баталсан бөгөөд уурхайн эздийг сүрдуүлсэн тул элдэв ам хэл бололгүйгээр чимээгүй болъё гэж бодсон гэж тайл-барлажээ. Ямар ч байсан энэ хэрэг тэр хавьдаа нэлээд шуугиан тариад байгаа бөгөөд тус уурхайг албан ёсоор нь шалгуулж, угхэргийгүйлд-сэн эздэд зохих ёсны хариуцлагыг нь тооцуулахаар хэсэг хүмүүс нэгдээд байгаа гэнэ.
(Ардын эрх 100/632)
С.БАДАРЧ