Одоогоор Канадад хоёр өрх цагаачлаад ажиллаж байна

Энэ нь мэдээж хэрэг мэргэжил, боловсрол эзэмшсэн ч монголдоо авч буй цалин маань хаанәа ч хүрэхгүй байгаатай холбоотой. Тиймээс л АНУ, Өмнөд Солонгос, Англи, Япон гээд аль боломжтойд нь ямар ч хамаагүй үнээр байгаа бүхнээ барьцаалан виз гаргуулдаг.Тэр дундаа аль нэг улсад цагаәчаар гарах бүр их болсон гэхэд хилсдэхгүй. Харин саяхнаас эхлэн Зууч хууль зуйн товчоо Канад Улсын Квебек мужийн Монреаль хотноо байрладаг Inter компани-тай хәмтран ажиллах болжээ. Энэ талаар Канадын Цагаачлалын Inter компанийн Монголыг хариуц-сан албан ёсны төлөөлөгч Н.Саруултай уулзаж ярилцсан юм.

-Манай уншигчдад мэдээлэл өгөх үүднээс компанийнхаа үйл ажиллагааг товчхон танилцуулахгүй юу?

-Хамгийн энгийнээр хэлэхэд манайх Канадад байнгын оршин суух үнэмлэх авахад тусалдаг тус улсын Засгийн газраас эрх авсан компани. Гэхдээ нэг онцлогтой. Мэргэшсэн цагаач гэж ангилал авахад тусалдаг.

-Мэргэшсэн гэхээр сайн ойлгохгүй байна л даа? АНУ руу ч юм уу эсвэл бусад улс, орон руу ихэнхдээ улс төрийн, эдийн засгийн орогнол хүсч цагаачилдаг? Түүнээс ялгаатай гэсэн үг үү?

-Энэ ангилал нь дээд боловсролтой хүн байхыг шаарддаг. Улс төрийн, эдийн засгийн цагаач биш. Дээд боловсролтой мэргэшсэн цагаачлал. Өөрийнхөө боловс-ролоор ажиллаж амьдрахаар цагаачилж байна гэсэн үг. АНУ-ын green картнаас ялгаатай нь энэхүү байнгын оршин суугчийн үнэмлэх хугацаагүй байдаг. Тухайн хүн цагаачлаад гурван жил болсны дараа Канадын иргэн болох хүсэлтээ тавьж болно. Эсвэл байнгын оршин суугч хэвээрээ үлдсэн ч болно. Дээр нь тухайн цагаачийн хүүхэд ерөнхий боловеролын сургууль, коллежид үнэ төлбөргүй, дээд сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй суралцана. Энэхүү карт буюу үнэмлэхийг дагалдаад эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэгүй әвах эрхтэй. Канад улс үндсэндээ 10 мужтай. Түүний ес нь англиар ярьдаг. Үлдсэн нэг нь буюу Квебек муж л ганцаараа францаар ярьдаг. Тиймээс оршин суугчдаа бусад муж руу гаргахгүйн үүднээс бүх боломжийг олгодог. Цагаачилсан хүн Квебек мужийн албан ёсны иргэнээс сонгох, сонгогдох эрх эдлэхгүйгээрэй л ялгаатәй. Бусад эрхийн хувьд адил.

-Бусад орныхноос давуу тал нь юу вэ?

-Давуу тал нь гэхээр Монголдоо байж байгаад байнгын оршин суугч болдгоороо онцлогтой. Харин бусад оронд цагаачлах эрх авахын тулд ажиллах боломжгүйгээр лагерт байрлаж байгаад тус улсын шүүхийн шийдвэрээр цагаачлах эрх авдаг. Харин Канадад тийм биш. Жишээ нь та цагаачиллаа гэхэд дуртай цагтаа Монголдоо ирж, буцаж болно. Эсвэл төрел садангаа санаж, тэдэнтэйгээ хамт байя гэвэл Канад улсад урих эрхтэй. Канадад бизнес хиймээр эсвэл өөрийн гэсэн орон сууцтай болъё гэсэн ч менгөний шалтгаанаас болоод боломжгүй байлаа гэхэд нэг жил ажилласан хүн зээлийн хөнгөлөлт авах эрхтэй болно.

-Сайхан боломж байна. Тэг-вэл байнгын оршин суугч болохын тулд би юу хийх ёстой вэ. Мэдээж байнгын оршин суугчийн үнэмлэх олгохдоо багагүй шалгуур, болзол тавьдаг байх л даа?

-Байнгын оршин суугчийн үнэмлэхийг авахын тулд 1.6-2 жил зарцуулна. Яагаад ийм удаан хугацаа зарцуулдаг юм бол гэж бодож магадгүй. Яагаад вә гэхээр үнэмлэх авахын тулд гурван шалгуурыг давсан байх ёстой. Эхний шалгалт нь франц хэлний шалгалт. Үүнийг Хонконгод байдаг Канадын Элчин сайдын яамны Консулын газарт өгнө. Удаах шалгалт нь цагдаагийн шалгалт. Тэр нь танай гэр бүл өөр улс оронд гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг Интерполоор шалгадаг. Ингээд хамгийн сүүлд эрүүл мэндийн шалгалт. Гэхдээ эрүүл мэндийн шалгалтад орж байвал виз гарч байна аа гэж ойлгож болно.

-Энэ шалгалтууд хүнд үү. Франц хэлийг сурахад хэцүү байх л даа?

-Франц хэл сурахад амархан. Шалгалтаа өгөх хугацаандаа бүрэн сурчих боломжтой. Тэгээд ч анхан шатны мэдлэгийн шалгалт авдаг учраас нэг их санәа зовоод, тэнцэхгүй байх гэж айх хэрэггүй. Эрүүл мэндийн шалгалт ч нэг их өндөр шалгуур тавьдаггүй. ДОХ-той, очоод хүнд мэс засал хийлгэх биш бол энэ шалгалтыг даваад л гарчихна.

-Амьдралын өртгийн хувьд нэлээд өндәр байх. Гадаадын ихэнх улс ажлын цагийг нарийг тогтоочихдог. Монголчууд ажиллах сонирхолтой ч цагийн хуваарьт нь баригдаад байдаг. Нарийн босго бий юу?

-НҮБ-аас гаргасан судалгаагаар амьдралын өртгөөрөө дэл-хийд зурга ад ордог. Харин боловсролын чанараараа гуравт, хүнсний чанараас хоёрт ордог. Хуулиндаа цалингийн доод хэмжээг цагийн 8.5 ам.доллароор тогтоосон. Ажиллах цагийн хувьд долоо хоногт 40 цаг ажиллах нормтой. Тэгэхээр боломжтой байгаа биз дээ.

-Канад улсын хувьд цагаачлалыг их дэмждэг улс байх. Тийм үү?

-Кәнад өөрөө хөгшрөлт явагдсан улс. Тэгэхээр залуу гэр бүлийг авах сонирхолтой. Цагаачлалын шинэ хуулиар нь бол 37-гоос доош насны хүн байнгын оршин суугчийн үнэмлэх авах бололжтой. Төрийн зүгээс залуу хүмүүсийг л бий болгох бодлоготой байдаг.

-Манайхаас цагаачилсан өрх бий юу?

-Одоогоор хоёр айл бий. Түүнээс гадна шаардлагыг нь хангаад шалгалт өгөөд явах гэж байгаа олон хүн бий.

-Танай байгууллагад хандаад байнгын оршин суугчийн үнэмлэх авъя гэвэл ойролцоогоор хэдэн төгрег төлөх вэ?

-Манайх бол ашгийн төлөө байгууллага биш л дээ. Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгдөг байгууллага. Татвар, бичиг баримт бүрдүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө тушаадаг. Гэхдээ тэрийг ярьмааргүй байна. Хэрэв Канад руу цагаачлахыг хүсч байгаа иргэд байвал Зууч хууль зүйн товчооны 1962 утсанд хандаарай. Сонирхсон мэдээллээ авч, бидэнтэй уулзаж болно.

(Ардын эрх 100/632)

л.төгсөө

Хүчингийн хэрэг хамтран хийсэн ах, хоёрт ял оноожээ

Монголд өсвөр насны таван эмэгтэй хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Насанд хүрээгүй байхаасаа эхлэн амьдралдаа ийнхүү хар толботой үлдэж буй өсвөр насны охид ирээдуйд эх хүн болох баталгаагүй болж байна гэх сэтгэгдэл төрүүлэх нэгэн хэрэг саяхан гарсан байна. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэлэхэд ч эвгүй, жигшмээр хүчингийн хэргийг шүүн хэлэлцжээ. Хэргийг 40 гаруй насны ах, дүү хоёр үйлдсэн байна. Тэднийг н.Төмөрөө, н.Мөнхөө гэдэг бөгөәд шүүгдэгч н.Төмөрөө нь 12 настай өөрийн дагавар охиноо удаа дараалан хүчиндсэн хэрэг хийснийхээ төлөө ийнхүү шүухийн хаәлга татәв. Тэр үүгээр ч зогеохгүй өөрийн дүү н. Мөнхөөтэйгөө нийлэн охиныг айлган сүрдүүлж байгаад уг хэргээ хамтран үйлддэг байсныг нь мөрдөн байцаалтын явцәд тогтоожээ.

Согтуугаар хохирогчийг зодож зовоон Хүнд хэлбэл ална гэж айлган сүрдүүлж, сүүлийн нэг жил орчмын хугацаанд бараг әдөр алгасахгуй шахам охиныг ийнхүү бузарлаж амжсан байна. Харин тэдний бузар хэрэг нэгл өдөр үйлдэл дээрээ баригджээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхээс шүүгдэгч н.Төмөрөөд хүчингийн хэргийг анх сэдэж, бага насны хүүхдийг дарамтлан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нь чанга дэглэмтэй хорих ангид 18 жил, түүний дүү шүүгдэгч н.Мөнхөөд мөн ангид 15 жилийн яп сонегожээ.

(Ардын эрх 100/632)

Б.ХУЛАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button