Э.Батүүл Их дээд сургуулиуд гэж яг ХЗХ шиг залилан болсон, юун 60 тэрбум…

Саяхан УИХ-аар баталсан Боловсролын багцхуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий боловс-ролыг 12 жилийн сургалтаар олгодог болоод байгаа. Манай улсын боловсролын төсвийн багц ДНБ-ий 6,4 хувь, улсын төсвийн орлогын 20 хувьд хүрч байгаа нь харьцангуй өндөрт тооцогддог аж. Тухайлбал энэ жилийн боловсролын төсвийг 2000 оныхтой харьцуулахад 2,5 дахин өссөн, хөрөнгө оруулалт нь өмнөх зургаан жилийнхтэй тэнцэж байгаа гэнэ. Гэтэл мэргэжлийн боловсролын төсвийн багц ДНБ-д эзлэх хэмжээгээрээ олон улсын дунджаас доогуур 1,4 хувьтай, сургуулийн өмнөх болон дээд боловсролд оруулах хөрөнгө оруулалтыгнэмэгдүүпэх шаардлагатай байгаа гэнэ.

Гэхдээ боловсролын бүх төвшинд, ялангуяа дээд боловсролд тооны өсөлтөөс илүү чанарын дэвшил дутагдаж байгааг Ерөнхий сайд нуусангүй. Харин боловсролын төсвийн багцад багш ажилч-дын цалингийн сангийн эзлэх хэмжээ тогтвортой өссөөр 54,8 хувьд хүрчээ. Багшийн цалингийн бүтцэд олон төрлийн нэмэгдэл хөлс давамгайлах болж 2006 онд гэхэд цалингийн санд тусгагдаагүй 5,7 тэрбум төгрөгийн нэмэгдэл олгосон байжээ. Тиймээс багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг оновчтой тусгасан цалингийн шинэ сүлжээ бий болгох асуудлаар санал оруулж ирэхийг холбогдох яамдад үүрэг өгчээ. Ерөнхий сайдын мэдээллийн дараа үг хэлеэн бүх гишүүд дээд боловсролын чанар муудсан, багш мэргэжлийн нэр хүнд унасан, их дээд сургууль төгсөгчдөд ажлын байр байхгүй тухай шүүмжилеэн. Ардчилсан намын зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ламбаа үг хэлэв.

Тэрээр,

-Монголын төр хуулиа зөрчиж улсын сургуулиудын татаасыг зургаан жил өгөөгүйгээс их дээд сургуулиудын сургалтын бааз чанар илт хоцорсон,

-Аравдугаар анги төгсөгчид бүгд дээд боловсрол горилох болсноос өрхийн ядуурлын нэг гол шалтаг болоод байгаа,

-Төрийн сангийн зээлээр сур-сан 20 гаруй мянган оюутны зээ-лийг хүчингүй болгосноор сургалтын бодлого алдагдсан,

-Багшийн цалинг яаралтай 300 мянгад хүргэж нийгэмд эзлэх байр суурийг нь өргөж өгөхгүй бол нэр хүнд нь унаж эцэг эх, хүүдүүд аргаа ядахдаа багшийн мэргэжлийг сон-гож байгаа тухай гэх мэт санал шүүмж хэлнэ лээ.

Э.Бат-Уүл

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд олноороо суусан бол уг нь дээр байсан юм. Одоо манайд хамгийн их унасан салбар боловсрол болоод байна. Их дээд сургууль гэдэг хадгаламж зээлийн хоршоо шиг залилан болсон. Хүүхдүүд нь дээд боловсролын диплом авах хийтэй юм болохоороо гүйж очоод мөнгийг нь өгчихдөг. Хүүхдэдээ диплом авч өгөхийн тулд эцэг эхчүүд хичнээн тэрбум төгрөг шатаасан бол оо. Юун 60 тэрбум.

Ц.Нямдорж

-Жилд 600 мянга гээд бодчихгүй юу.

Э.Бат-Үүл

-Ер нь Боловсролын яам жил бүр төгсөгчдмйнх нь ажлын байртай болсон байдлаар их дээд сургуулиудын чансааг зарлаж байвал яасан юм. Төрийн бус байгууллагуудаар хийлгэх гэхээр хүч хүрэхгүй байна шүү дээ. Ингэхэд мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт хэрэгцээ ямар байна, тооцоо бий юу? Гаднаас хүн авахдаа тулаад байгаа юм биш үү?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин

-Орон нутагт хүний их эмч дутагдалтай байгаа. Инженер, технологич, хөдөө аж ахуйн мэргэжлээр сурч байгаа хүмүүст сурлагынх нь чgнараас шалтгаалаад хоёрдугаар курсээс нь эхлэн тэтгэлэг олгоё гэдэг санал Засгийн газар дээр явж байгаа.

2005 онд 186 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ жил 171 болж буурсан байгаа. Цаашдаа нэмж лиценз олгохгүй байх, одоо байгаа сургуулиудынхаа чанар, стандартын сайжруулах тал дээр түлхүү анхаарна гэсэн бодлого барьж байгаа..

Р.Эрдэнэбүрэн

-Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, ихдээд сургуульд суралцагчдын дунд хүйсийн тэнц-вэргүй байдал бий болж, эрэгтэйчүүд боловсрол эзэмшихгүй үлдэж байгаа талаар их ярьж байгаа. Энэ бол санаа зовох зүйл мөн. Эрэгтэйчүүдийн сургууль бәйгуулах талаар судалж болдоггүй юм уу. Зарим орнууд ийм аргаар шийдсэн гэж сонссон юм байна.

Гэх мэтчилэн хүн болгон л ам хуурайгүй ярьж яншиж суусан ч энэ өдрийн хэлэлцүүлгээс боловсролын салбарын ирээдүй, гэрэл гэгээ нэг л харагдсангүй, тэгсхийгээд тарав. Энэ өдрийн чуулганд Ардчилсан намаас дээр нэр гарсан хэд дээр З.Энхболд, Б,Мөнх-туяа, С.Баярцогт нар МАХН-аас бол Ерөнхий сайд М.Энхболд, БСШУ-ы сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын дарга Ц.Нямдорж гурав л байлаа гээд хэлчихэд болно. Учир нь Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа С.Баярцогт гишүүн Би УИХ-ын даргыг дахиад хууль зөрчүүлэхгүйн тулд нэг зүйлийг хэлье. Одоо МАХН-ын бүлэг, Эх орон, ҮШН, АТН, БНН-ын гишүүд үг хэлэх, асуулт тавих эрхгүй шүү. Зөвхөн Ардчилсан намын зөвлө-лийн гишүүд үгхэлж асуулт асууна гэж сануулсан юм. Үүний ч дагуу УИХ-ын Тамгын газрынхан орж ирж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дэгийн 40-ийн 6.5-ыг танилцуулсны дараа МАХН-ын гишүүд бүгд чуулганыг орхин гарцгаасан.

Үргэлж олонхи байж амташсан МАХН-ын гишүүд нэг удаа үг хэлэх эрхээ хасуулж цөөнхийнхөө үгийг сонсоод суух тэвчээр хүрсэнгүй бололтой. Дэгийн тухай хуульд орсон уг өөрчлөлтөд Ерөнхий сайд нэгдсэн чуулганд мэдээлэл хийж, цөөнхийн бүлэг үг хэлсний дараа УИХ дахь сөрөг хүчин буюу цөөнх, УИХ-д наймаас дээш суудалтай намын төлөөлөл, хэрвээ УИХ-д олонхийн бүлэг байхгүй бол Засгийн газарт ороогүй намуудын төлөөлөл үг хэлнэ гэж байдаг аж. УИХ-ын дарга Ц.Нямдорж ч урьд өмнө нь ийм асуудал босч ирж байгаагүй учраас анзраагүй юм байна гэдгээ хүлээгээд үүнээс хойш Засгийн газрын мэдээллийн цаг дээр зөвхөн Ардчилсан намын зөвлөлийн гишүүд үг хэлж асуулт асуух эрхтэйг зарлана лээ.

(Ардын эрх 100/632)

Ц.ЗАЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button