Хоёр солонгосын ноёрхол дорх монголчуудын эмгэнэлт өдрүүд

Төрийн минь хишиг хэмээн талархаж байсан юм. Солонгост ажиллак хүсэлтэй залуусыг бүртгэх ажил монголчуудын жилдээ нэг удаа хөөрөн баярлаж, наздан цэнгэдэг Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хэдэн иргэнийг нь хэн нь мэдэгдэхгүй хоёр солонгос хэдэн өдөр бүртгэв. Манайхан ч бүртгүүлэхийн тулд хэд хоноцгоов. Энэ үеэр стадионы орчимд юу бол-сон гээч. Телевизүүд тэндэхийн байдлыг хамарт үнэртэж, дотор муухайртал үзүүлснийг төрийн эрхэм тушээд эрх биш хараа байлгүй дээ. 10-26 мянган мон-голчууд өтгөн шингэнтэйгээ холилдон, харийн хүний боол болохоор улайран зүтгэж буй тэр зураглалыг харахаар сэтгэл өвдөж монголчууд бид хөгжлийн хүнд үеэ туулж байгаа юм болов уу гэж эерүүлзн бодно. Монголын төр засаг энэ эмгэнэлт өдрүүдэд хаана байв аа. Байв уу, эсвэл бид чинь угаасаа л төр, засаггүй ойн сармагчингууд юм болов уу. Ингэж бүртгэл явагдвал ийм юм болно гэдгийг хол-богдох албан тушаалтнууд мэдэхгүй байсан гэдэгт итгэж чадахгүй байна. Өнгөрсөн борооны хойноос цув немрөв гэгчээр эрхэм парламентчид ажиллах хүч гаргах бүртгэлийн ажилд Монголын төрийн эрхийг нэмэгдүүлэх тухай ярьж сууна лээ.

Монголын нутаг дэвегэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ доллараар үйлчилгэа хийнэ гэнэ. Буртгүүлэх гэж байгаа залуус болон тэдний ах дүү хамаатан саднууд 30 долларын эрэлд хатаж байна, ийм тооны ногоон-ыг 60 мянган төгрөгөөр олж авч байна гээд бодохоор хэлэх муу үг олдохгүй байна. Монголын төрийн цагдаагаар хамгаалуулсан хоёр солонгосын ноёрхлыг буруу гэж хэлэхгүй. Бурхангүй газар бумба галзуурна гэдэг биз дээ.

(Ардын эрх 100/632)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button