Зохистой хоолловол өвчин эргүүлж сэтгэл зовохгүй

Бид хэрхэн зөв зохистой хооллож эруул байх талаар та бүхэнд хүргэхийг зорьсон юм. Хүн зөв дадал зуршилтайгаар амьдарч, зохистой хоолловол эрүүл аз жаргалтай байж чаддаг. Ингэснээр өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй өөрт мэдрэгддэг болон мэдрэгдэж эхлээгүй байгаа бүх өвчнөөс бүр мөсөн салж, эрт хөгшрөх аюулаас ангижрахаас гадна эрч хүчтэй байж аливаад зөв хандлагатай болдог. Зөв бодох чадвартай хүн буруугаа засч чаддаг тул эрүүл зохистой хооллож чаддаг. Ингэж эрүүл мэндийнхээ төлөө эргэлт хийж чадвал та өөртөө итгэлтэй, урам зоригтой амьдрах болно. Зөв зохистой хооллож сурсанаар өмнө нь идэж байсан хоол хүнсээ ямар хор уршигтай болохыг мэдэрнэ. Хоносон хоол, өөх тос ихтэй хоол хэзээ ч хэрэглэхгүй болдог. Аажимдаа элдэв өвчин таныг зовоохгүй болно. Зохистой хооллоход таны бие эрүүлжиж, анх төрсөн хүүхэд мэт эрүүл саруул болдог. Та гайхаж байна уу? Тэгэх хэрэггүй. Учир нь зохистой хооллолт таны бие эрхтэнг эрүүлжүүлж чадах тийм увидастай. Эрүүл саруул байж өвчин зовлон эргүүлэхийг хүсэхгүй байгаа хэн бүхэн ходоодоо шүтэж, зохистой хооллох л хэрэгтэй.

Ходоод ямар үүрэгтэй вэ?

Хүний хоол боловсруулах урт хоолойн цүлхийсэн өргөн хэсгийг ходоод гэдэг. Ходоодны булчинлаг хана сунах чадвартай байдаг. Хоолыг шимэгдэхэд бэлтгэх нь ходоодны үүрэг. Нэг үгээр ходоод нь хайлуулж, холих үүрэгтэй. Бид хоолоо залгихын өмнө хоолоо зажилдагч бүрэн жижгэрдэггүй. Ингэж жижигрээгүй хоол ходоодонд ордог. Ходоод дутуу зажлагдсан хоолыг боловсруулах гэж нэлээдгүй уддаг. Ходоодны ажиллаж чадах хэд хэдэн горимын нэгэнд нь бүгд зэрэг хайлж чадамгүй олон төрлийн юм холилдсоноос юмуу муудсан хоол идсэн зэргээс болж ходоодонд бөөлжис бий болдог. Манайхан нэг дор хэтэрхий олон төрлийн хоол хүнс ихээр идсэнээс болж бөөлжиж, хоолны хордлогонд ордог. Энэ нь замбараагүй хооллолттой шууд холбоотой. Зохисгүй хооллолт ходоодны шарх үүсгэдэг.

Хүний гэдсэнд 8-23 кг илүүдэл хэрэггүй өтгөн хадгалагддаг

Ихэнх хүмүүс 2-4 хоног хүндэрдэггүй гэж ярьдаг. Энэ бол үнэхээр аймшигтай. Ингэж удаан өтгөнөө хадгалдаг хүмүүс ихэнхдээ бүдүүн бэлхүүстэй байдаг. Тэд эрүүл мэндээ бодохын оронд нарийхан бэлхүүстэй болохыг илүүд үздэг. Их идээд, идээд таргалдаггүй туранхай хүмүүс байдаг. Ихэнх нь амархан өлсдөг, идэмхий хүмүүс байдаг. Тэгэхээр эрүүл эсвэл өвчтэй гэдгээ өтгөнөө ажиглаад л мэдэж болох аж. Яагаад өтгөн хатаж, их хэмжээний илүүдэл өтгөнийг гэдсэндээ хадгалаад байна вэ? Тэгэхээр өтгөн хатаж, тэр ихээхэн хэмжээний илүүдэл өтгөнийг гэдсэндээ хадгалаад байгаа ол шалтгаан нь цавуулаг ихтэй урсдаггүй, наалдамхай шинжтэй будаа, цагаан гурил, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн хэрэглэх юм. Ийм хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийн ходоодны хана цардагдан шархны тав мэт наалдацтай болж, хоол боловсруулалт алдагдана. Ингэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн маш муу болно. Ходоод боловсруулж дийлэхгүй байгаа учраас уг хэрэггүй илүүдэл хоол хүнс нь гэдсэн дотор л хэвтэж байхаас өөр яахав. Зүгээр ч хэвтэхгүй муу дээрээ улам муу болоод л гадагшлах цагаа хүлээгээд л байж байдаг.

Өтгөн хатдаг бол ямар хоол идэх вэ?

Таны толгой байн байн өвдөж, дотор чинь муухайрч, хоолны дуршил муудсан бол та гэдсэндээ ихээхэн хэмжээний хор хуримтлуулаад байгаагийн илрэл. Гэдэсний хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, элсэн чихэртэй хүнс байнга хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна. Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, зрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, хүнсний хивэг, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг. Өтгөн хатдаг бол зөв бүтэцтэй биологийн идэвхт ус өдөрт хоёр литрийг уух хэрэгтэй. Мөн улаан буудайн гуравдугаар гурилыг, арвайн гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу хийж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлтгэж, зөөхийгөөр амтлаад, үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Ийм хоол хийж идвэл лав л өтгөн хатахгүй. Хоол идсэнээс хойш 30 минутын дараа ус эсвэл цай уух хэрэгтэй. Манайхан тостой хоол идчихээд хүйтэн ус шууд л ууж орхидог шүү дээ. Энэ нь маш муу зүйл.

Эрүүл хүн өдөрт дөрвөн удаа хүндэрдэг

Эрүүл хүн өдөрт дээд тал нь дөрвөн удаа хүндээр бие засаж, идсэн хоолных нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ цэвэрлэж чаддаг. Гэхдээ зөвхөн ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг бол. Ийм хүмүүс таарсан мах мариатай, сайхан биетэй, нарийн бэлхүүс, сайхан үстэй, сэргэлэн байдаг.

Нарийн болон бүдүүн гэдэсний үүрэг

Хоол боловсруулах тогтолцооны хамгийн сүүлийн бөгөөд хамгийн урт хэсэг нь нарийн, бүдүүн гэдэс юм. Хоолноос авч болох хэрэгтэй бүхэн энэ хэсэгт шимэгддэг. Гэдэсний гадуур байдаг гөлгөр булчингууд нь удаан боловч хэмнэлтэйгээр агшиж, дотор нь байгаа задарч, шимэгдэж буй хоолны холимгийг цааш түлхэж явуулдаг. Хоолны холимог нь нарийн гэдсийг 20 орчим цагийн турш туулж өнгөрөхдөө ферментүүдийн нөлөөгөөр улам жижгэрэн задарч, нарийн гэдэсний ханаар цус руу шимэгдэнэ. Хоол идсэнээс хойш 24 цаг өнгөрөхөд идсэн зүйлээс ердөө л боловсрох боломжгүй хэсэг нь үлдсэн байдаг. Мөн гэдэсний өнгөр, гэдэсний дотор бүрхэвчийн үхсэн эсүүд ч байдаг. Эдгээр хаягдлууд бүдүүн гэдсээр өнгөрөхдөө өтгөн болж, шулуун гэдсэнд хуримтлагдан хошногоор гадагшилна. Нарийн, бүдүүн гэдэсний урт нийлээд 8 метр орчим байдаг. Үүнээс нарийн гэдэс ихэнх уртыг эзэлдэг. Харин бүдүүн гэдэс 1,5 метр урттай. Хэвлийн жижигхэн хөндийд багтахын тулд нарийн, бүдүүн гэдэс нь чацархайнд бэхлэгдэн мушгирч эвхэгдсэн байдаг. Гэдэсний дотор бүрхэвч нь хүниас мэт олон нугалаатай. Эдгээр хүниас, хөхлөгүүд нь шимэгдэх талбайг их болгох төдийгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй.

Миний эрүүл мэнд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button