Г.Билэгсайхан Бүртгэлийг иймэрхүү маягаар явуулж болохгүй гэж солонгосчуудад удаа дараа анхааруулсан байсан

Гэтэл яг эна үеэр өмнө нь тус улсад гэрээт ажилчид гаргадаг байсан.

Зуучлах товчооныхон Гадаадад ажиллах хүч илгээх төвийг хууль бус хэмээн үзэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсанаа мэдэгдээд байгаа. Үүсээд буй эл нөхцөл байдлын талаар зуун хувь төрийн өмчит Гадаадад ажиллах хүч илгээх төвийн гүйцэтгэх захирал Г.Билэгсайхантай ярилцлаа.

-Олон хүний анхаарлыг татаж буй шинэ байгууллагыг хэн гэдэг эрхэм удирддаг юм бол гэж уншигчид маань сонирхож байна л даа. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Гомбосүрэнгийн Билэгсайхан гэдэг. АНУ-д дээд сургууль төгсч ирээд Монголд хувийн хэвшилд ажиллаж байсан. Одоо гучин настай. Хэдхэн сарын өмнө төрийн өмчит Гадаадад ажиллах хүч илгээх төвийн захирлаар томилогдон ажиллаж байна.

-Өмнөд Солонгосын тал иргэдийг хэлний шалгалтад бүртгээд дуусчихлаа. Харин та бүхний ажлын явц ямар байна вэ?

-Бидний ажил үндсэндээ жигдэрсэн. Хэдийгээр цоо шинэ байгууллага, цоо шинэ хамт олон бүрдэж буй ч гэсэн шаардлагатай гэсэн болгоныг тал талаасчадах ядахаараа гүйцэтгэлээ. БНСУ-ын Хөдөлмөрийн яамны төлөөлөгчид монголд ирэхдээ манай төвд зочилж, Хангалттай гэсэн үнэлгээг амаар яесан. Тэд удахгүй Гадаадад ажиллах хүч илгээх төвтэй хамтарч ажиллахаа албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэсэн. Үүний дараа хоёр улсын тал хэд хэдэн хэлэлцээр хийх юм. Танай сонины уншигчид болон иргэд Солонгосчууд яагаад ийнхүү болгоомжлоод байгаа юм бол, тэртусмаа төрийн өмчит компанийн үйл ажиллагаатай биеэр ирж танилцаад л гэж гайхаж байгаа байх. Үнэн хэрэгтээ тэд хуучин Зуучлах товчоо шиг элдэв будилаан гаргахгүй байх магадлалтай эсэхийг үзэх гэж л ирсэн юм.

-Солонгосчууд хэлний төвшин тогтоох шалгалтад бүртгэх ажилд танай төвөөс ганц ч хүн оролцуулахгүй байгаа гэсэн. Яагаад тэр вэ?

-Бүртгэлийн ажилд биднийг орол-цуулахгүй байгаа нь дээр ярьсан зүйлтэй холбоотой. Цаг хугацааны хувьд давчуу байгаа учраас эна удаад өөрсдөө бүртгэлээ явуулчихъя гэж БНСУ-ын тал мэдэгдсэн. Тиймээс манай төвийнхөн уг ажлын явцыг зөвхөн гаднаас нь ажиглаж байлаа. Намайг ч дотогш нэвтрүүлэхгүй байсан. Бид солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэлийн тухай протокол хөтөлсөн. Саяынх шиг замбараагүй, бү/дүүлэг аргаар буртгэл зохион байгуулахыг дэмжихгүй байгаагааөмнө нь мэдэгдэж байсан л даа, уг нь. Цагдаагийнхан ч гэсэн солонгоечуудтай уулзаж, анхааруулж байсан. Тухайн үед БНСУ-ын тал Одоо л бүртгэхгүй юм бол Монголын тал ажиллах хүчний квот авах боломжгүй гэсэн тайлбар тавьж байлаа.

-Та өнгөрсөн гурван өдрийн туршид Төв цэнгэлдэх хүрээлэнд монгол иргэд ямар байдалтай байгааг харсан л байх. Заавал ийм хүндрэлтэй нөхцөлд бүртгэл явуулаас оор байсан гэж үү?

-Өмнө нь энэ талаар солонгосчуудтай уулзаж. саналаа хэлж байсан. Би тухайн үед иймэрхүү маягаар зохион байгуулж болохгүй гэж байр сууриа илэрхийлеэн л дээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан /НХХЯ/ Нийслэлийн дүүргүүд болон орон нутагт иргэдииг бүртгэе гэж удаа дараа санал болгосон ч Өмнөд Солонгосын тал бидний саналыг хүлээн зөвшөө-рөөгүй. Эл байдлаас болж талуудын дунд маргаан үүсч байсан.

-Бүртгэлийн ажлын талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Ямар ч байсан эна сэрын 17-19-ний өдрүүдэд солонгосчууд манай иргэдииг бүртгээд дууссан. Тэдний ажил ямар байсан тапаар надад тодорхой мэдээлэл алга. Бодвол, тэд НХХЯ-ныханд хол-богдох мэдээ сэлтийг өгсөн байх.

-Манай иргэд мөнгөө бариад, бүхэл бүтан хоёр, гурван өдөр, зарим нь бүр 4-5 хоносон байна билээ. Ийм үед Зуучлах товчооныхон танай төвийг Захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн. Хуулийн зөвлөхийнх нь мэдэгдсэнчлэн танайх хууль буе байгууллага юм уу?

-Зуучлах товчооныхон л тиймэрхүү юм яриад байгаа. Тэдний гаргасан гомдлын дагуу Төрийн өмчийн хорооны тогтоолыг тудгэлзүүлчихээд байна. Гэхдээ эна чинь аль хэдийнэ хэрэгжээд

дуусчихсан тогтоол юм шүү дээ. Түүнээс биш шүүх хуулийн байгууллагаас Танай төв хууль бус байгууллага. Иймээс үйл ажиллагааг чинь зогсоолоо гэж албан ёсоор мэдэгдээгүй.

-Тэгвэл танайхыг хууль ёсны байгууллага гэдэгт яаж итгэх болж байна вэ?

-Төр шийдвэрээ гаргаад хууль ёсоор Гадаадад ажиллах хүч илгээх төвийг байгуулсан. Тиймээс хэн нэгэн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж мэдээлэл хийлээ гээд манай төвд хүңц-рэл учрахгүй. Тэгээдч БНСУ-ын талын хүсэлтээр байгуулагдсан төрийң өмчит компани. Зуучлах товчоо бол булхай будилаантай, зөрчилтэй үйлдлүүдээсээ болж татан буугдсан байгууллага.

-Та өнгөрсөн саруудад БНСУ-д очиж, холбогдох хүмүүстэй уулзсан уу?

-Ганц ч удаа яваагүй. Эндээ байж, гол ажлуудаа нугалсан.

-Өмнөд Солонгосын талын хүсэлтээр байгуулагдсан байгууллага гэлээ. Солонгосчууд манайхнаас өөр юу хүсч байгаа бол?

-Ямартай ч солонгосчууд бидний ажилд Good гэсэн үнэлгээ өгснийг дээр дурдсан. Манай төвийг үйл

ажиллагаагаа нээлттэй, шударга зарчмаар явуулахыгл тэд хүсч байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Гадаадад ажиллах хүч илгээх төвийн захирал хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь энэ юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зарим эх сурвалжийн мэдээлснээр тус төвийн үйл ажиллагааг албан ёсоор дэмжиж буй тухайгаа БНСУ-ын тал эна долоо хоногт бичгээр ирүүлэх гэнэ. Ман саяхан солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэддээ дуулгахад, ирэх сарын 3-нд МУИС, МУБИС-ийн байранд уг шалгалтыг авахаар болжээ.

(Ардын эрх 100/632)

С.БАТТУЛГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button