Нярай хүүхдийн хүйг хэрхэн хамгаалах вэ?
Гол амь нь гэж хэлж болно. Хүйн халдвар хэмээх айдас дагуулсан үгийн цаана бидний төдийлөн ойлгодоггүй олон тайлбар нуугдаж байдаг аж. Хүний биеэр эргэлдэж байгаа бүх цус буюу судасны зангилаа нь хүй гэж монголчууд эртнээс ойлгож иржээ. Хэрэв нярай хүүхэд хүйгээр дамжсан халдвар авбал маш богино хугацаанд аюулд хүргэдгийн нууц энэ аж. Хүүхэд төрснөөс хойш 2-4 хоногийн дараа хүй харлаж, цөглөх ёстой. Хүйний үлдэгдлийг агаар нэвтрэх боломжтой орчинд элдэв халдвараас ангид байлгаж, цөглөхийг нь хүлээдэг. Энэ бүх хугацаа эхийн хувьд тодорхой бэрхшээл дагуулдаг. Эдгэж ядаж байгаа хүй өлгийний даавуунд, татагдаж сэдрэх, шүүс гарах, бохирдох зэрэг бэрхшээл учирдаг. Тэгвэл хүйг яаж хөндөхгүй байх вэ гэсэн асуулт гарч ирж байна. Живх өлгийний зөөлөн даавуунд ялимгүй үрэгдэхэд л улайн өвчлөх нь бий.
Хүйг хамгаалагчаар Мами Поко-г сонгов
Нярайн хүйн арчилгаанд тустай, өвөрмөц загварын Мами Поко живх таны хүүхдийг хамгаалахаар Монголд орж ирлээ. Хүйг хөндөхөөс хамгаалсан ухлаадастай, нярай хүүхдийн энэ живхийг хэрэглэснээр бид дээр дурдсан бэрхшээлүүдээс зайлс хийж чадах юм. Хүйн асаргаанд зориулан үйлдвэрлэсэн энэхүү шинэ загварын живх 100 хувийн хөвөн даавуун учраас чийг татахгүй, харшил үзүүлэхгүй. Үүний үр дүнд таны хүүхдийн хүй эрүүл цөглөж, цаашид хүйн шарх үүсэхгүй юм. Монголд анх удаа худалдаанд гарч байгаа энэ живхний чанарыг Азийн Ш орнууд шалгаж амжжээ. Япон, Тайвань, Тайланд, Солонгос, Хятадын нярайн эмч, мэргэжилтэнүүд энэхүү өвөрмөц загварын Мами Поко живх нь хүүхдийн хүйн шархлаа болон хүй бохирдсоноос үүсдэг халдваруудыг эрс багасгадаг болохыг нотлож байна.
Хэдийд эмчид хандах вэ?
Нярай хүүхдийн хүйг ариун цэвэр байлгах үндсэн зарчмыг эмнэлэгт ч, гэрт ч адилхан баримтлах ёстой. Хүй нь агаар нэвтрэх орчинд, цэвэр, хуурай байж чадвал амархан цөглөдөг. Хэрэв хүйн шархыг тойрон улайж, идээ гарч, муухай үнэртэж эхлэвэл энэ нь халдвар үүссэний шинж бөгөөд даруйхан эмчид хандах хэрэгтэй. Нялх хүүхэд ойр ойрхон шээж, баас нь голдуу шингэн байдаг учир арчлахад нэлээд төвөгтэй. Зарим тохиолдолд үүнээс шалтгаалан хүй бохирдох нь бий. Нэг удаагийн живх энэ байдлаас таны хүүхдийг хамгаалж чадна. Түүнээс гадна сүүлийн үед олонтаа тохиолдох болсон төрөлхийн түнхний мултарлын үед живх хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Нялх хүүхдийн яс бүрэн төлжөөгүй байдаг учраас ташааных нь үе бэхжээгүй байдаг. Зөв бэхжүүлэхийн тулд хүүхдийг алцайлгаж, өвдөгөөр нь нугалан хагас өргөлттэй байдлаар өлгийдөж тэврэх нь үр дүнтэй. Үүнд нэг удаагийн живх зохих үүрэг гүйцэтгэдэг байна. Нэг удаагийн живх хүүхдийг тулгууртай, хамгаалалттай мэт байлгадаг бөгөөд ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд дээд зэргийн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэгээрээ онцлогтой. Хүүхэд тань нойтон, хүйтэн орчинд тав тух алдан, унтаж чадахгүй сэрвэлзээд байгаа бол энэ бэрхшээлээс зайлсхийх шалгарсан арга бол живх гэдгийг онцлон хэлье. Тийм ч учраас хүүхэддээ хайртай аав, ээж нарын сонголт ямагт нэг удаагийн живх байдаг билээ.
Хүүхдийн тань арьс мэдрэмтгий бол яах вэ?
Үнэнийг хэлэхэд нялх хүүхдэд ямар нэгэн тусгай саван, тос, бусад түрхлэг төдийлөн ач холбогдолгүй байдаг. Өдөр бүр усанд оруулж, живхийг нь солих тоолондоо арчиж цэвэрлэн, арьсыг нь үргэлж хуурай байлгах нь чухал. Гэхдээ хүүхдийнхээ бүх биед үе үе сүүний тосоор иллэг хийж, нурууных нь чилээг гаргаж өгөх шаардлагатай. Агаар чөлөөтэй нэвтрүүлдэг энгийн даавуун хувцас өмсүүлэхийг зөвл өж байна. Хүүхдийн мэдрэмтгий арьс өөрт нь юу тааламжтай байгааг танд ядах юмгүй мэдээл эх бол но. Живхтэй байх үедээ хүүхэд тань амгалан тайван нойрсож, хөгжилтэй, сэргэлэн ааштай болж байгааг анзаарсан уу? Хэрэв бяцхан үрс тань хамгийн дотно андаараа нэг удаагийн живхийг сонговол гайхах хэрэггүй. Учир нь живх тэднийг эрхлүүлж чаддаг юм.
Миний эрүүл мэнд